solongonews
НХҮӨЗО байгуулагдсан 60 жилийн ойн тэмдэглэх хурал боллоо
2018-09-21 17:29
НХҮӨЗО байгуулагдсан 60 жилийн ойн тэмдэглэх хурал боллоо


20-нд Ниньсягийн Хотон үндэстний өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ой Яргай хотын Хе   Ланьшань спортын талбайд боллоо. ХКН-ын төв хороо, БХАТИХ, төрийн зөвлөл, УТЗЗ, Цэргийн төв зөвлөл баярын цахилгаан ирүүлж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга, төвийн төлөөлөгчдийн тэргүүн Ван Ян ойн хуралд оролцож үг хэлжээ.
 
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төвийн төлөөлөгчдийн дэд тэргүүн Сүнь Чүнлань ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, төрийн зөвлөл, УТЗЗ-ийн Бүх Хятадын хороо, Цэргийн төв зөвлөлөөс НХҮӨЗО-ны 60 жилийн ойд ирүүлсэн баярын   цахилгааныг уншиж танилцууллаа.
 
Ван Ян мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: Алтан намрын улиралд, алим жимсний үнэр ханхалсан энэ сайхан мөчид намын төв хороо, Ши Жиньпин даргын найдлагаар, Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний өлзийт   ерөөлийг үзэсгэлэнт сайхан Яргай хотод авчирч, Ниньсягийн үндэстнүүдийн ард түмэнтэй хамт ӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэж байна. ХКН-ын төв хороо, БХАТИХ, төрийн зөвлөл, УТЗЗ-ын Бүх Хятадын хороо, цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс НХҮӨЗО-ны үндэстнүүдийн 6 сая 800 мянган ард түмэнд баярын мэнд дэвшүүлье гэжээ. 


 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл