solongonews
Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжих шаардлагын дагуу ажиллана
2019-01-27 10:15
Бү Шяолинь: - Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжих шаардлагын дагуу ажиллана.

    ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь 01-р сарын 26-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ы XIII удаагийн АТИХ-ын хоёрдугаар хурлын Бугат хотын төлөөлөгчдийн багийн гишүүдтэй Засгийн газрын ажлын тайлангийн тухай санал бодлоо солилцсон болно. 

Өнгөрсөн жил Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хорооны удирдлага дор бид олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг, нийгэм эрүүл хөгжлийг хадгалсаар ирсэн байна. Өнөө жил бол чинээлэг нийгмийг биелүүлэх чухал нэг жил болох бөгөөд бидний үүрэг хариуцлага хүнд байна гэдэг нь мэдээж. Бугат хот ӨМӨЗО-ы бүх талын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг тул хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжих шаардлагын дагуу ажиллах хэрэгтэй гэж Бү Шяолинь онцолсон байна.

Мөн тэрээр:

- Бугат хот бол томоохон хэмжээний үйлдвэрлэлийн салбартай бөгөөд бизнесийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглан, бизнесийн орчинг бүрдүүлж, үйлдвэрлэлийн салбарын шинэчлэлийг ахиулан, бүс нутгийн боловсруулах үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжлийг бэхжүүлэх ёстой. Иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулж, ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахын төлөө хүчин зүтгэж, шаргуу ажиллах хэрэгтэй гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл