Ши Жиньпин захидалдаа:Одоогийн байдлаар дэлхий нийтэд их өөрчлөлт гарч байна. Хятад улс нь хамгийн томоохон хөгжиж буй орны хувьд, Африк нь хөгжиж буй орнуудын хамгийн төвлөрсөн эх газрын хувьд хоёр талын ард түмний нөхөрлөл урт удаан үргэлжилж, шинэ нөхцөл байдалд Хятад, Африкийн уламжлалт нөхөрлөлийг гүнзгийрүүлж, харилцаа холбоог нягтруулахаас гадна Хятад, Африкийн ард түмэнд аз жаргалыг олгох төдийгүй дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ үзүүлэх юм гэжээ.
2018 онд зохион байгуулсан Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг бий болгох талд хоёр тал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Африкийн хамтын ажиллагааны “Найман том үйл ажиллагаа”-г хэрэгжүүлсэн. Хятад, Африкийн судалгааны нийгэмлэгийг байгуулсан нь хүмүүнлэгийн харилцааны чухал арга хэлбэр болно.
Мөн судалгааны нийгэмлэг байгуулагдсанаар Хятад, Африкийн эрдэм шинжилгээний оюуны сангийн нөхцөл бүрдэж, хоёр орны ард түмэн харилцан ойлголцож, найрсаг нөхөрлөлийг чангатгах төдийгүй Хятад, Африк хийгээд Хятад, Африк бусад талуудтай хамтран ажиллахад санал зөвлөгөө өгч, Хятад, Африкийн харилцааны хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоход тус нийгэмлэг нөлөө үзүүлэхийг хүсч байна гэлээ.
