Орон нутгийн цагаар 04-р сарын 21-нд Камбожийн хаан Нородом Сихамони Пномпеньд Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
Сихамони Ван И-ээс Ши Жиньпин дарга болон Пэн Лиюань нарт хатан эхээс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсч, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ илэрхийлж, Хятад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн ололт амжилтад баяр хүргэв.Мөн тэрээр“Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжилд харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж,Камбож,Хятадын хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтад хүчтэй түлхэц өгсөнд би чин сэтгэлээсээ талархаж байна. "Аж үйлдвэрийн хөгжлийн коридор" болон“Загас ба будааны коридор" нь Камбожийн эдийн засгийг илүү ихээр хөгжүүлэх болно.Камбож нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлох үзэл баримтлалыг болон Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг идэвхтэй дэмжиж байна. Камбож, Хятадын найрамдал үеэс үед уламжлагдан, мөнхөд оршино гэдэгт бид итгэлтэй байна”гэв.
Ван И эхлээд Ши Жиньпин дарга, гэргий Пэн Лиюань нарын халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг хатан эх болон хаанд дамжуулсан байна.Тэрээр “Энэ жил Эрхэмсэг хаан хаан ширээнд суусны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс үүнд халуун баяр хүргэж байна.Хятад Камбожийн найрамдлыг хоёр орны ахмад үеийн удирдагчид бий болгосон бөгөөд энэ нь олон улсын хямралын сорилтыг даван туулж, хад чулуу мэт бат бөх хэвээр байна.Эрхэмсэг хаан та Ши Жиньпин даргатай гүн гүнзгий найрамдал, харилцан итгэлцэл тогтоосон нь Хятад Камбожийн найрамдлыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орны төрийн тэргүүний хамтарсан удирдлага дор Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт өндөр чанартай, өндөр түвшин, өндөр стандартын шинэ шатанд орлоо. Хятад улс Камбожтой хамтран ажиллаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон стратегийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд бэлэн байна.Хятад улс Камбожийн хамгийн найдвартай түнш, хамгийн хүчтэй дэмжлэг байх болно”гэжээ.
Ван И“Хятад улс Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ бүтээмжтэй хүчний хөгжлийг түргэтгэж, гадаад ертөнцөд дээд түвшний нээлтээ өргөжүүлэхэд анхаарч байна.Хятадын хөгжил Камбожийн хөгжилд ч шинэ боломж олгох болно.Бид Камбожтой нягт хамтран ажиллаж, хамтын хөгжилд хүрч, Хятад, Камбожийн хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг цаг үеийн тэргүүн эгнээнд байлгахад бэлэн байна”.
