solongonews
Ши Жиньпин дарга Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзав
2018-06-10 21:19
Ши Жиньпин дарга 06-р сарын 10-ны өдөр Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзав.

Ши Жиньпин дарга хэлэхдээ:

- Хятад, Афганистан хоёр улс нь эртнээсээ найрсаг хөршүүд бөгөөд хоёр орон бие биенээ ойлгож, итгэж, дэмжсээр ирсэн. Хятад, Афганистаны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын хатуу бодлого юм. Хоёр тал удирдах түвшний харилцааг эрчимжүүлж, Засгийн газрын албан байгууллага, хууль тогтоох байгууллага, улс төрийн намууд, цэрэг армийн бүх түвшин дэх харилцааг бэхжүүлэн, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд Хятад улс Афганистаны эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлэн, Афганистан улсын "Бүс ба зам” дахь оролцоог дэмжиж, бүс нутгийн улс орнууд хоорондын харилцаа холбоог хурдасгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Соёлын солилцоог дэмжиж, хоёр орны ард түмний хоорондох харилцан ойлголцол, нөхөрлөлийг хөгжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл