solongonews
Ши Жиньпин баярын цахилгаан илгээлээ
2018-10-18 16:31
Ши Жиньпин баярын цахилгаан илгээлээ

"Бүс ба зам" дагуух орнуудын эрчим хүчний сайд нарын хурал, Олон улсын эрчим хүчний өөрчлөлт шинэчлэлийн форум 18-нд Жянсү мужийн Сүжөү хотод болов. Хятад улсын дарга Ши Жиньпин тус хуралд захидал илгээж, халуун баяр хүргэжээ.

Ши Жиньпин захиандаа: "Бүс ба зам"-ыг хамт байгуулах санаачилга дэвшүүлснээс хойших 5 жилийн туршид олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч, идэвхтэй оролцон, баялаг үр дүнд хүрлээ. Талуудтай үргэлжлэн хамтдаа хичээж, хамт зөвшилцөн, хамт байгуулж, хамт хуваалцахыг зарчмыг баримтлан, "Бүс ба зам" хамтын ажиллагааг улам гүнзгий, улам бодитой болгож, олон орны иргэдэд улам их үр ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Эрчим хүчний хамтын ажиллагаа бол "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах чухал салбар юм. Олон оронтой "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулахад ашигтай нөхцөл бүрдүүлж өгч, дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулан, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахад бид бэлэн байна. Хуралд оролцсон зочид төлөөлөгч эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг ахиулах зэрэг асуудлаар гүнзгий солилцоо хийж, нийтлэг ойлголтод хүрч, "Бүс ба зам" эрчим хүчний хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл