solongonews
Өөрчлөлт нээлт үүрд өрнөнө
2018-10-25 17:26
Өөрчлөлт нээлт үүрд өрнөнө.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 24-нд Шэньжэнь, Гуанжөүд ажиллалаа. Шэньжэньд "Их давлагаа Жүжянаас эхэлнэ-Гуандүний өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн"-тэй танилцахдаа Ши Жиньпин: Шэньжэнь, Гуанжөүд дахин ирлээ. Хятадын өөрчлөлт нээлт үүрд өрнөнө! Дараагийн 40 жилд Хятад улс дэлхий дахиныг гайхшруулсан шинэ амжилт зайлшгүй гаргана! гэж эндээс   дэлхий дахинд зарлаж байна гэжээ.

Гуандүн мужийн өөрчлөлт нээлтийн тухай   төлөөлөгчтэй уулзах үедээ, Ши Жиньпин: Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд   тохиож байна. 40 жилийн турш, Хятадын хөгжил, амжилтыг дэлхий нийтээрээ бахархсаар ирлээ. Улам бүр сайжрах тул, яагаад цааш үргэлжлүүлэхгүй гэж? Бидэнд зарим хүндрэл, асуудал бий ч үргэлжлүүлэх явцдаа эдгээрийг зохицуулан даван   туулна. Бид өөрчлөлт нээлтийн замаар хэлбэрэлтгүй замнахын зэрэгцээ улам гүн,   улам өргөн салбарт тасралтгүй нээлт хийж, хөгжлийн түвшнээ улам дээшлүүлэх болно   гэжээ.

Үзэсгэлэнтэй танилцсаныхаа дараа, Ши Жиньпин   дарга Гуандүний чөлөөт худалдааны туршиц бүс, Шэньжэний Хайшэкөү бүстэй   танилцаж, Чяньхайгийн хөгжил нээлт, төлөвлөлт, бүтээн байгуулалт, Шэньжэнь,   Хонконгийн хамтын ажиллагаатай нарийн танилцсан   байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл