solongonews
Ши Жиньпин дарга Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав
2023-06-28 08:54
Дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо Ардын Их Хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга:

- БНХАУ, Монгол Улс бол уул усаараа хаяа нийлсэн ойрын хөрш юм. Урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн хамтын сонголт бөгөөд хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцнэ. БНХАУ Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд  БНХАУ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсын  итгэн найдаж болох түнш юм. БНХАУ Монгол Улстай хамтран хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах хүрээнд хоёр орны найрамдал, итгэлцэл, хамтын ажиллагааг улмаар гүнзгийрүүлэн,  БНХАУ Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд гаргаж, тус бүс нутгаа илүү тогтвортой байдлаар хангахад БНХАУ бэлэн байна гэж хэллээ. 

Дарга Ши Жиньпин мөн хэлэхдээ:

- БНХАУ Монгол Улс нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа ямагт харилцан хүндэтгэж, хоёр ард түмний бие дааж сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэн, бие биенийхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудал  болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан тууштай дэмжих ёстой. БНХАУ нь БНХАУ-ын онцлогтой шинэчлэлтээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг бүх талаар ахиулж байгаа бөгөөд Монгол Улс ч гэсэн улс орныхоо шинэчлэлт, эдийн засаг, нийгмийн хөгжлийнхөө төлөө хичээн зүтгэж байна. Хоёр тал хөгжлийн стратегиэ үргэлжлүүлэн уялдуулах, орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран ахиулах боломжтой юм. БНХАУ цаашид мөн дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай үзэл баримтлалаар Монгол Улстай хамтын ажиллагаа өрнүүлэн, хоёр орны дэд бүтцийн хэлхээ холбоог эрчимжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, “Бүс ба зам”-ыг чансаатай хамтран байгуулахад бэлэн байна. БНХАУ дэлхийн хүрээлэн буй орны засаглалыг идэвхтэй дэмжин, цөлжилттэй тэмцэх асуудлаар Монгол Улстай хамтран ажиллаж, Монгол Улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг үргэлжлэн дэмжинэ. БНХАУ нь Монгол Улстай намууд хоорондын  хэлхээ холбоогоо чангатгаж, төр улсаа засах тухай санал солилцоход бэлэн байна хэмээн онцоллоо. 

Ши Жиньпин дарга:

- БНХАУ Монгол Улс нь адилхан бүгд  хөгжиж буй орон тул олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт олон нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд байр суурь, санал санаачилга нь төстэй байдаг. Монгол Улс бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг БНХАУ дэмжинэ. Хоёр тал хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалаар олон талт үзлийг тууштай дэмжин, харилцан хүндэтгэсэн, шударга, тэгш байдал хангасан хамтран ажиллаж хамт хожих шинэ хэлбэрийн олон улсын харилцааг хамтран тогтооно гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Л. Оюун-Эрдэнэ:

- Манай хоёр орон бол уул усаар холбогдсон мөнхийн хөрш юм. Цар тахлын үеэр Бээжин өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан үйл явдал бол дэлхий нийт цар тахлыг даван туулж чадах юм байна гэдэг итгэл найдвар болсон. Цар тахлын хүнд үед вакцин болон бусад дэмжлэг үзүүлснийг Монголын ард түмэн хэзээ ч мартахгүй. Хятадын хөгжил нь гайхалтай амжилтуудыг бий болгосон юм. Дарга Ши Жиньпиний удирдлага дор хятад маягийн орчин үе нь гарцаагүй биелнэ гэдэгт би итгэдэг. Монгол Улс Хятад улстай Монгол-Хятадын харилцааг улсуудын харилцааны үлгэр жишээ үзүүлэх загвар болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улс нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань, Төвд, Шиньжянтай холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмжиж, Ши Жиньпин даргийн дурдсан дэлхийн хөгжлийн санаачилга дэмжиж, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг дэмжинэ. Бид Хятадтай нягт хамтран ажиллаж, бие биенийхээ сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, дэмжсээр байх болно, "Бүс ба зам"-ыг өндөр чанартай барьж, цаашид улс төрийн нам, залуучуудын солилцоог бэхжүүлж, хоёр орны хил дамнасан төмөр зам, боомт хоорондын уялдаа холбоог дэмжиж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, ногоон хөгжил, авлигатай тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл