ХКН-ын XIX их хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хурал 20-ны үдээс хойш Ардын Их Хурлын танхимд болжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Хурлын нарийн бичгийн дарга Лю Юньшань ХКН-ын XIX сонгуулийн Төв Хорооны гишүүн, бэлтгэл гишүүн, Төвийн Сахилга Бат Шалгах Хорооны гишүүдийн нэрсийн жагсаалт зэргийг тайлбарлажээ.
Хурлаар ХКН-ын XVIII сонгуулийн Төв Хорооны тайлангийн шийдвэр төсөл, ХКН-ын XVIII сонгуулийн Төвийн Сахилга Бат Шалгах Хорооны ажлын тайлангийн шийдвэр төсөл, “ХКН-ын үндсэн хуульд нэмэлт оруулсан” шийдвэр төсөл зэргийг төлөөлөгчдийн багт шилжүүлж хэлэлцүүлжээ.
Уг хурлаар мөн ХКН-ын XIX сонгуулийн Төв Хорооны гишүүн, бэлтгэл гишүүн, Төвийн Сахилга Бат Шалгах Хорооны гишүүнд нэр дэвшигсдийн нэрсийн жагсаалт зэргийг төлөөлөгчдийн багт хүргэжээ.
