solongonews
Харилцан ашигтай хамтдаа хожих нь зөв арга зам юм
2018-11-26 17:00
Зургаан хоног үргэлжилсэн импортын экспо нь “Ер бус”-ын цуглаан болжээ.

    

       Цаг үе нь ч ер бусын. Хятадын энэ оны гадаад харилцааны дөрвөн томоохон үйл ажиллагааны хамгийн сүүлийн нэг нь болох импортын экспо нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн орчин тодорхойгүй, худалдааны нэмэгдэл нь удаан, онцгойлон зарим улс арилжаа худалдааг хамгаалах үзэл буй болсон нөхцөл дор, Хятад улс өөрийн бодит үйл ажиллагаагаар дэлхийн олон талт худалдааны нээлттэй байдлын хэв журмыг хамгаалжээ. Үүнд Дэлхийн Худалдааны байгууллагын ерөнхий захирал Азеведо хэлэхдээ, Хятад улс энэхүү импортын экспог зохион байгуулсан нь арилжаа худалдаа нь задгай мөнгө болон тоглоом биш гэдгийг тодорхойлсон бөгөөд “Экспортолж байгаа бүхэн нь сайн, импортолж байгаа бүхэн нь муу” гэж тогтоохыг аргагүй гэжээ. Тэрбээр Хятад улс болон олон улс орнууд хамтдаа эдийн засгийн хөгжлийн гэгээн саруул ирээдүйг буй болгохыг хүсэж байна гэжээ.

       Байр, зэрэглэл нь ер бусын. Шинэ эрин үеийн Хятадын иргэдийн сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлийг харуулжээ. “Өнөөгийн байдлаар ард түмний хувьд гэдэс цатгалан явах нь чухал биш болж, харин сайн чанарын шилдэг хоол ундаар хооллох нь гол болжээ. Иймд бид шилдэг тутарга болон амуу будаа тосны эх сурвалжийг өргөтгөх хэрэгтэй болжээ” хэмээн Ши-Аний Ай Жюй амуу тосны үйлдвэрийн группийн ТУЗ-ийн дарга Жя Хэ-и хэллээ. Энэ нь Хятадын өргөн олон хэрэглэгчдийн энэхүү экспогоос хамгийн анхааралдаа авч буй асуудлын нэг болжээ.

       Үр ашиг нь ер бусын. Гадаадын бизнес эрхлэгч энэхүү боломжийг ашиглан зах зэлээ өргөтгөж байна. “Фүжицү ХХК нь хамгийн шинэ мэргэжил, хамгийн шинэ бүтээгдэхүүнээ Хятадад авчирсан байна. Учир нь Хятадын эдийн засгийн хөгжил нь бидэнд боломж олгож байна” хэмээн Япон Фүжицү (Хятад) ХХК-ийн роботын хэлтсийн төвийн дэд ерөнхий захирал Секигучи Масато хэлжээ.

       Ач холбогдол нь ер бусын. Харилцан ашиг хүртэж хамтдаа хожих шинэ хэв байдлыг буй болгожээ. “Хятадын зах зээл нь өрсөлдөөн ихтэй бөгөөд энэ нь сая ирээдүй болно”. Италийн хувцасны компанийн удирдах ажилтан Верина Брату хэлэхдээ, импортын экспо нь нээлттэй хаалга адил бөгөөд Хятадад анхлан орж буй гадаадын аж ахуйн нэгжид боломж хангажээ. Хятадын аж ахуйн нэгжийн холбооны аж ахуйн нэгжийн судалгааны төвийн ахлах судлаач Мю Рүн хэлэхдээ, Хятад улс гадаадын сайн шилдэг чанарын бараа бүтээгдэхүүнийг удаан жилээр шаардах бөгөөд импортын экспог амжилттай зохион байгуулсан нь Хятадын хөгжлийн үзэл бодол болон арга замын шинэчлэл болсон бөгөөд харилцан ашиг хүртэж, хамтдаа хожих байдлыг улам гүнзгийрүүлэх болно гэжээ.

       Тус экспоны нээлтийн үеэр дарга Ши Жиньпиний тавьсан илтгэл нь дотоод гадаадын анхааралд хүрч, үүн дотроос сонгодог ишлэл нь өргөн хэмжээнд хүрч чадсан байна.

       Эдийн засгийн даяарчлалын хэтийн ирээдүй ямар байна? “Дэлхий дээрх үзэлт танилт өндөр хүмүүс эдийн засгийн даяарчлал нь буцалтгүй түүхийн хөгжил бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжилд хүчтэй хөдөлгөх хүч хангажээ хэмээн үзэж байна. хүн төрөлхтөн түүхийн жам ёсыг таньж, дагаж, ашиглаж болно, гэхдээ түүхийн жам ёс буй болсон үйлдлийг хориглох боломжгүй байдаг” гэжээ.

       Даяарчлалыг хэрхэн буй болгох вэ? “Дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нүүрлэж, сайн сайхан орчинтой байгаль дэлхийг байгуулахын тулд бүх улс орнууд нээлттэй хамтын ажиллагааг түлхүү ахиулж, хамтын хөгжлийг биелүүлэх хэрэгтэй”. “Эдийн засгийн даяарчлал гүнзгий хөгжсөн өнөөдөр чадал ихтэй нь дарамталж амьдрах нь хөгжлийн замаа хаах бөгөөд уужуу багтаамжтай, ойлгомжтой харилцан ашиг хүртэж, хамтдаа хожих нь хүн төрөлхтний нийгмийн гэгээн саруул зам ”.

       “Нээлт” хэмээх цаг эриний сэдэв болсон энэ үгэнд хэрхэн нүүрлэх вэ? “Нээлт нь урагш, хаалт нь хоцруулдаг. Олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн харилцаа нь улс орнуудын давуу талаа ашиглаж, хүрэлцэхгүй талаа нөхвөрлөх, харилцан холбогдож харилцан нөхвөрлөхийн шаардлага болно. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхээс үзэхэд, харилцан холбоотой нь хамтдаа хөгжиж, хаалтай байх нь хоцруулдаг жам ёсыг харуулжээ. Улс орнууд нээлтээ өргөтгөвөл, олон улсын эдийн засгийн зам шугам нэвтэрч, хөрштэйгөө дайсагнаж, үүдээ хаавал олон улсын эдийн засаг, дэлхийн эдийн засаг ч эрүүлээр хөгжих боломжгүй болдог”.

Хятадын байр суурь ямар байх бол? “Хятад улс нь дэлхийн хамтын нээлттэй байдлыг ахиулагч мөн бөгөөд дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн түлхэц хүчин мөн. Хятад улс нь дэлхийн улс орнуудад хөгжлийн боломжоор их зах зээл хангасан бөгөөд дэлхийн засаглалын шинэчлэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулагч болно”.

Эдгээр сонгодог үг нь Хятадын оюун ухаан, Хятадын хариулт, Хятадын үйл ажиллагааг харуулж, дэлхийн хөгжилд харилцан ашигтай хамтдаа хожсон хөгжлийн зөв замыг заасан байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл