solongonews
Хятадын эдийн засаг эргэн сэргэж, сайжирч, өндөр чанартай хөгжлийг тасралтгүй ахиулсаар байна
2024-01-15 09:26
Хятадын эдийн засаг эргэн сэргэж, сайжирч, өндөр чанартай хөгжлийг тасралтгүй ахиулсаар байна

        2023 оны эхнээс, цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажил тогтворжиж, Ши Жиньпингээр төв болгосон Намын төв хороо нь бүх нам, бүх улс, бүх үндэстнүүдийн ард түмнийг нэгдэн удирдаж, гадны дарамтыг сөрөн зогсож, дотоод хүндрэл бэрхшээлийг даван туулав. Шинэчлэл, нээлттэй байдлыг цогцоор нь гүнзгийрүүлэн, макро хяналтыг эрчимжүүлж, Хятадын эдийн засаг сэргэж, сайжирч, өндөр чанартай хөгжил бат бэх ахиц дэвшил гаргасан бөгөөд орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгоход чухал ахиц дэвшил гарч, аюулгүй хөгжлийн үндэс суурь бэхжлээ. Эхний гурван улиралд ДНБ жилд 5.2 хувиар нэмэгдэж, нийт үр тарианы үйлдвэрлэл шинэ дээд хэмжээнд хүрч, оршин суугчдын орлого эдийн засгийн өсөлтөөс илүү хурдан өсөж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол төсөвлөж буй зорилтууд амжилттай хэрэгжсэн байна.

Хубэй мужийн Үхан хотын Эдийн засгийн хөгжлийн бүс дэх Оюунлаг сүлжээ, цахилгаан тээврийн хэрэгслийн аж үйлдвэрийн парк дахь Лүтэс дэлхийн ухаалаг үйлдвэрийн булан. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч ШЯО ИЖИЮ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл