solongonews
Ван И сайд Францын ерөнхийлөгчийн зөвлөхтэй утсаар ярив
2019-06-04 11:08
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 03-нд урилгаар Францын ерөнхийлөгчийн гадаад үйл хэрэг хариуцсан зөвлөх Эммануэль Воннетай утсаар ярьсан байна.

 Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд  Ван И:

- Энэ оны 03-р сард Ши Жиньпин дарга Францад амжилттай төрийн айлчлал хийж, ерөнхийлөгч Эммануель Макронтай стратегийн хэлхээ холбооныхоо тухай гүнзгий ярилцсан. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, харилцан хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй зүй ёсны асуудлыг харгалзан үзэж, хоёр орны олон салбарын бүтээлч хамтын ажиллагаагаа дайчлан шинэ шатанд гаргаж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ нөхцөл байдалд улам хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Тэрээр:

- Ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, дээрэнгүй үзлийн үйл ажиллагаа олон улсын эдийн засгийн дэг журамд ноцтой нөлөөлж, глобал засаглал, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө учруулж байна. Хятад, Франц бие даан тусгаар тогтнохыг эрхэмлэж, дэлхийд нөлөөтэй их гүрний хувьд стратегийн зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалан, олон улсын дэг журмыг хамгаалах талаар зохих үүрэг гүйцэтгэвэл зохино. Хоёр тал Их 20-ийн Осакагийн дээд уулзалтад дуу нэгтэй, идэвхтэй хандах хэрэгтэй. Нэг. Олон талт үзлийг хамгаалж, ганц талт болон худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, Дэлхийн худалдааны байгууллагаар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах хэрэгтэй.

Хоёр. Түншийн харилцааны үзэл баримтлалаар макро бодлогын яриа хэлэлцээр, зохицуулалтаа эрчимжүүлж, зөвшилцөн саналаа нэгтгэж, хүчээр тулгахаас зайлсхийх хэрэгтэй.

Гурав. Хөгжлийн үзлээр дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй, багтаамжтай хөгжлийг ахиулж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Вонне:

- Ши Жиньпин дарга энэ оны 03-р сард Францад амжилттай айлчилсан. Франц бол Хятад улстай адилхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд олон талт үзэл, олон улсын хамтын ажиллагааг чухалчилсаар ирсэн юм гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл