solongonews
Цас мөсний улирал арга хэмжээ эхэллээ
2017-12-17 21:59
Арван нэгдүгээр сарын 16-нд Ши Жя Жуанд Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лю Яньдун бүх Хятадын IV удаагийн Цас мөсний улирлын нээлтийн арга хэмжээнд оролцов.

Бүх Хятадын IV удаагийн Цас мөсний улирлын арга хэмжээг  зохиож байгаа нь Намын XIX удаагийн их хурлаас дэвшүүлсэн бүх ард түмэн бие  бялдраа чийрэгжүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд зохиох шаардлагыг хэрэгжүүлэх, Ши Жиньпин даргын “300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулах” зааврыг хэрэгжүүлэх, мөн Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх бодит үйл  ажиллагаа бөгөөд энэ нь олон нийт олон янз хэлбэрийн спортоор хичээллэх  хэрэгцээг хангах, нийтээрээ спортоор хичээллэх, нийтээрээ эрүүл мэндийг дээдлэх  явдлыг уялдуулахад тустай юм. Энэ удаагийн олон нийтийн цас мөсний улирлын үйл ажиллагаа зохиогдсоноор өвлийн олимпод эрчтэй уур амьсгал бүрдүүлж, олон нийтийн санаачилгаараа оролцох ухамсрыг нэмэгдүүлэн, цас мөсний спортоор хичээллэх хүн  амын тоог олшруулж, спортын хэрэглээ, цас мөсний спортын аж үйлдвэрлэлийн  хөгжлийг ахиулахад эерэг нөлөө үзүүлэх юм.

Бүх Хятадын IV  удаагийн Цас мөсний улирлын арга хэмжээний нээлт анх удаа Бээжингээс өөр газар буюу Хэбэй мужид зохиогдов. Арга хэмжээний хугацаанд Хэбэй мужийнхан цас мөсний спортыг өвөл, хаврын хоёр улиралд байсныг жилийн дөрвөн улирлын болгон  өргөжүүлэх, Хэбэйгээр гол бааз болгосон, Бээжин, Тяньжиньд нөлөөлөх брэнд үйл  ажиллагаа болгох зорилт тавьж  байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл