solongonews
Ли Чян Соломоны арлуудын ерөнхий сайд Манелетэй хэлэлцээ хийв
2024-07-12 10:41
Ли Чян Соломоны арлуудын ерөнхий сайд Манелетэй хэлэлцээ хийв.

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 07-р сарын 11-ний үдээс өмнө Хятадад албан ёсны айлчлал хийж буй Соломоны арлуудын ерөнхий сайд Манелетэй Ардын их хурлын танхимд яриа хэлэлцээ хийв.

        Ли Чян хэлэхдээ“Таван жилийн өмнө Хятад,Соломоны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа хүчтэй хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, янз бүрийн салбарт солилцоо, хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрсэн бөгөөд хөгжиж буй орнуудын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны загвар болж хөгжсөн байна.Ши Жиньпин дарга ноён ерөнхий сайд тантай тун удахгүй уулзаж,хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно.Хятад улс Соломоны арлуудтай хамтаар чармайж,Хятад, Соломоны арлуудын харилцан хүндэтгэж, хамтдаа хөгжих шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утга санааг улам баяжуулж, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна.

        Мөн Ли Чян хэлэхдээ“Хятад улс Соломоны арлуудын ард түмнийг өөрийн орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг бие даан сонгохыг дэмжиж,Соломоны арлуудтай хамтран ажиллаж,бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг тууштай дэмжихэд бэлэн байна.Хятад улс Соломоны талтай илүү их хөгжлийн туршлагаа хуваалцаж,дэд бүтэц,хөдөө тосгоны хөгжил,мэдээлэл харилцаа холбоо, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай өөрчлөлт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж,Соломоны талд хөгжлийн дотоод хөдөлгүүр хүчийг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байна.Хятад улс Соломоноос өндөр чанартай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн импортлоход бэлэн байгаа бөгөөд Хятадын хүчирхэг компаниудыг Соломоны хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэхийг дэмжиж байна.Хоёр тал боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, залуучууд,орон нутаг болон бусад салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, боловсон хүчний солилцоог цаашид ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны олон нийтийн санаа бодлыг бататгах ёстой”.

     Ли Чян онцлохдоо“Хятад улс харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, харилцан ашигтай хамтран ажиллах,хамтаар хөгжих зарчмыг үргэлжлүүлэн баримталж,Соломоны арлууд болон Номхон далайн бусад арлын орнуудтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж,хамтын ажиллагаагаа хөгжүүлж,Хятад болон Номхон далайн арлын орнуудын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад зүтгэнэ” гэжээ.

       Манеле Хятад улс дипломат харилцаа тогтоосноос хойших 5 жилийн хугацаанд өндөр үр дүнд хүрч, Хятадын тал Соломоны эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимтэй дэмжсэнд талархал илэрхийлсэн байна.Тэрээр“Соломоны тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж,Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал,"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, дэлхийн гурван том санаачилгыг дэмжиж,энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дэмжин, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад Хятадын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж байна.Соломоны арлууд Хятад улстай эдийн засаг худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, анагаах ухаан, эрүүл мэнд, хүмүүнлэгийн ухаан, ядуурлыг бууруулах зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг хамтдаа даван туулж, Хятадын эдийн засгийн хөгжлийг тасралтгүй ахиулахад бэлэн байна.

    Хэлэлцээний дараа хоёр улсын ерөнхий сайд нар "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, эдийн засаг худалдаа, боловсрол, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, хяналт шалгалт, хорио цээрийн дэглэм зэрэг хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл