
Эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын арга хэмжээ, ололт амжилт мөн хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар гүнзгий солилцсон байна.

Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсний 5 жилийн ой энэ онд тохиож байна. "Бүс ба зам"ын агуу үзэл санаа эх газрыг далай тэнгистэй, түүхийг ирээдүйтэй, Хятадыг дэлхийтэй холбосон юм.

Энэ удаагийн “Тэнгисийн торгоны зам” форумд оролцож байгаа гадаадын хүндэт зочдын дунд Хятадын ард түмний найз, Францын екс ерөнхийлөгч Рафарин байлаа. Тэр Хятадын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгыг ихэд сайшааж, 2018 оны Хятадын цагаан сарын баяраар хувийн сошиал хуудсаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, "Бүс ба зам" санаачилга Франц, Хятадын найрамдлын гүүр болохыг ерөөсөн юм.

Нобелийн шагналт эдийн засагч, Нью-Йоркийн их сургуулийн профессор Томас Саргент форумд “Шинэ эрин, шинэ эдийн засаг, шинэ технологи: Гуандүний ирээдүй 40 жил” сэдвээр үг хэлжээ. Тэрээр: "Бүс ба зам" санаачилга шинэ эриний цаг үеийн урсгалтай нийцэж байна. "Бүс ба зам" санаачилга Хятад улсад төдийгүй дэлхий дахинд ашигтай. Учир нь энэ санаачилга шинэ өрсөлдөөн бий болгоно. Энэ нь дэлхий нийтийн эдийн засгийн хөгжилд сэдэл өгч, дэлхийн хэмжээнд шинэ үзэл санаа бий болгоно гэжээ.
Хятадын Төв радио телевизийн Олон улсын радиогийн орлогч дарга Хү Баншэн: "Бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойш 5 жилийн турш гаргасан ололт амжилт олны анхаарлыг татаж байна. Эдийн засгийн эдгээр ололт амжилтын өмнө хэвлэл мэдээллийн салбар ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан байх ёстой гэжээ.
