solongonews
Ли Хүнжүн Шиньжянд ажиллажээ
2024-03-21 10:08
Ли Хүнжүн Шиньжянд ажиллажээ

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ли Хүнжүн 3-р сарын 18-наас 20-ны өдөр хүртэл Шиньжянд ажиллажээ.

        Ли Хүнжүн хэлэхдээ, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, дарга Ши Жиньпиний хууль тогтоох тухай үзэл бодол, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үндэстнүүдийн ажлыг бэхжүүлэх, сайжруулах тухай чухал санаануудыг гүнзгийрүүлэн судалж, хэрэгжүүлэн, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсарийг бий болгох гол шугамд анхаарлаа хандуулж, бүх үндэстнүүдийн иргэдийн ажиллах тухай хууль, тогтоомжийн тогтолцоог боловсронгуй болгож, үндсэн зарчмуудыг бэхжүүлэх, хүлээлтийг тогтворжуулах, урт хугацааны үр шимийг хүртэхэд хууль дээдлэх үүргийг илүү сайн гүйцэтгэх хэрэгтэй.

        Ли Хүнжүн Шиньжянгийн Үрэмч хот, Кизилсугийн Киргиз үндэстний өөртөө засах жөү зэрэг газруудаар ажиллаж, нийгэм дүүрэг, хөдөө орон нутагт гүнзгийрэн, үндэстнүүдийн эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг дэмжсэн ололт, туршлагатай танилцсан ба худалдаачид, айл буудал, хөдөө аж ахуйн компанид айлчилж, үндэстнүүд хоорондын хамтаар ажил эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл