ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 06 дугаар сарын 04-ний өдөр Хятадын Нин Шя мужийн Инь Чуань хотын ажил байдалтай танилцсан байна.

Тэрээр Инь Чуань хотын ардын 1-р эмнэлэгтэй танилцаж, тус хотын "Интернет+эмчилгээ эрүүл мэнд"-ийн тухай ажлын тайланг сонсов. Тус хотын бүх дүүрэг, хороолол ухаалаг сүлжээний эмнэлэгтэй бөгөөд алсын зайн оношилгоо хийдэг болсон байна.
Ли Кэчян мөн Миньнин дунд сургуулийн "Интернет+боловсрол"-ын тогтолцооны байдалтай танилцаж, дараа нь тус хотын 500 аж ахуйн нэгж төвлөрсөн Bi төвтэй танилцжээ. Уул уурхайн ухаалаг лабораторийн албаны хүний танилцуулснаар, тус төвийнхөн интернет болон өөрсдийн зохион бүтээсэн ухаалаг технологийг ашиглаж, алсын зайн уул уурхайн олборлолт хийж байгаа нь аюулгүй бөгөөд эрчим хүчний хорогдол, бохир бодис гаргах хэмжээг үр ашигтай багасгаж чадсан байна гэжээ.
Ли Кэчян бас Гү Юань хотын Чин Шы тосгон хэдэн жилийн хугацаанд даруй амжилттайгаар ядуурлаас ангижирсан байдалтай танилцан, хүмүүсийг шаргуу хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдралтай болоорой гэж хүсэн ерөөсөн байна.
Тэрээр сүүлийн жилүүдийн Нин Шя мужийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тогтоосон амжилтыг бүрэн баталсан бөгөөд Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын удирдлага дор,ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалын дагуу чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ахицад эдийн засаг хөгжсөн,үндэстнүүд эв нэгдэлтэй,иргэдийн амьжиргааны түвшин өндөр Нин Шя мужийг бүтээн байгуулаарай гэж хүссэн байна.
