solongonews
Ши Жиньпин Сьерра-Леон улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Мада Биод баяр хүргэв
2023-07-06 17:40
Ши Жиньпин Сьерра-Леон улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Мада Биод баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 04-ний өдөр Сьерра-Леон улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Мада Биод баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Сьерра-Леон хоёр орон өнө удаан жилийн найрамдалтай. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Сьерра-Леонтай байх харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг. Ерөнхийлөгч тантай хамтаар бие биенээ дэмжин, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, Хятад, Сьерра-Леоны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл