solongonews
Маргааш гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэнэ
2019-03-09 22:28
Маргааш гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэнэ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 03-р сарын 10-ны өдрийн үдээс өмнө бүгд хурал хийж, гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэнэ. Үдээс хойш хэсгийн хурал хийж, уг хуулийн төслийг хянан хэлэлцэнэ.
XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулган 03-р сарын 10-ны өдрийн үдээс өмнө хэсгийн хурал хийж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ажлыг сайжруулах тухай чухал үзэл санааны талаар судлан ярилцаж, Байнгын хорооны ажлын тайлан болон УТЗЗ-ний бүх Хятадын хорооны 2019 оны зөвлөлдөх төлөвлөгөөтэй уялдуулан авч хэлэлцэж, үдээс хойш гурав дахь бүгд хурлаа хийж, гишүүд үг хэлэх болно.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн төв 03-р сарын 10-ны өдрийн үдээс хойш хоёр удаагийн хэвлэлийн бага хурал хийх болно. Хятадын Ардын Банкны дарга Чан Иган зэрэг удирдлагууд “Мөнгөн гүйлгээний өөрчлөлт болон хөгжил” зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулах юм. БХАТИХ-ын Хянан Байцаах Хуулийн зөвлөлийн дэд эрхлэгч зэрэг дарга нар “ХАТИХ-ын хянан шалгалтын ажил” зэрэг холбогдох асуултад хариулах болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл