solongonews
Ван И Хенри Киссинжертэй уулзав
2023-07-20 16:47
Ван И Хенри Киссинжертэй уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И 07-р сарын 19-нд Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзав.

Ван И хэлэхдээ "Доктор та Хятад Америкийн харилцааны эерэг хөгжилд түүхэн хувь нэмэр оруулж, хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд орлуулшгүй үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс хуучин найз хоорондын харилцаагаа нандигнан эрхэмлэдэг. АНУ-ын талаар баримталдаг Хятад улсын бодлого туйлын тууштай байдаг бөгөөд гол нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамт  хожих зарчмыг баримталж байна. Энэ гурван зүйл бол үндсэн баримтлал бөгөөд урт хугацаанд хэрэгжих Хятад Америк хоёр том гүрэн хоорондын зөв харилцааны арга зам юм. Хятадад чиглэсэн Америкийн бодлогод Хенри Киссинжер маягийн дипломат мэргэн ухаан болон  Ричард Никсон маягийн улс төрийн эрч зориг шаардагдана" гэжээ.
Ван И Тайваний асуудлаарх Хятадын байр суурийг тайлбарлаад "Нэг Хятад" улс байх нь Тайваний асуудлын одоогийн хамгийн үндсэн байдал, "Тайванийг тусгаар тогтнуулах" нь Тайваний хоолойг энх тайван байлгахтай гал ус мэт огт нийцэхгүй зүйл.  "Шанхайн албан мэдэгдэл"-д тогтоосон нэг Хятадын зарчмыг чанд мөрдөх ёстой. Хэрэв Америк Тайваний хоолойн тогтвортой байдлыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм бол "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг ил тод эсэргүүцэх үйл ажиллагаагаараа тодорхойлж,  "Тайванийг  тусгаар тогтнуулах " үйл ажиллагаанаас зааг шугамаа тодорхой ялгах ёстой" гэжээ.
Хенри Киссинжер хэлэхдээ, "Америк Хятад хоёр орон дэлхийд нөлөөлөх чадвартай тул  Америк, Хятад хоёр орны харилцаа тогтвортой байх нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хүн төрөлхтний сайн сайхан байдалтай холбоотой юм. Ямарваа хүндрэл бэрхшээл байсан ч хоёр тал бие биедээ эрх тэгш хандаж, харилцаа холбоогоо хадгалах ёстой. Нөгөө талаа ганцаардуулах тусгаарлах гэж оролдох ёсгүй. Нэг Хятад улс бол Америкийн  "Шанхайн албан мэдэгдэл"-д амласан хатуу амлалт учраас үүнийг гуйвуулахгүй, орхихгүй гэдэгт миний бие итгэж байна" гэжээ.
Хоёр тал мөн Украин, хиймэл оюун ухаан зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.  

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл