solongonews
Хөгжлийн гайхамшгийг бүтээж буй Хятад улс
2017-11-21 10:25
Олон улсын хамтын нийгэмлэгээс ХКН-аар удирдуулсан Хятад улсын гайхамшигт ололт амжилтыг өндрөөр үнэлж байна.

         Бээжин хотноо 10-р сарын 18-нд ХКН-ын XIX их хурал нээгдэж, Ши Жиньпин даргаас ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс "Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын аугаа ялалт байгуулья" сэдвээр тайлан тавьсан байна.

Ши Жиньпин дарга тайландаа:

         ХКН-ын XVIII хурлаас хойш ажлын тухайд өнгөрсөн таван жилд өөрчлөлт нээлт ба социализмын орчин үеийн бүтээн байгуулалт түүхт чанартай ололт амжилт гаргаж, ХКН ба үндэстний ажил үйлс бүх талаар шинэ нөхцөл байдлыг бий болгосон байна.

Олон улс орны улс төрчид, эрдэмтэд ба хэвлэл мэдээллийнхэн:

- Өнгөрсөн таван жилд ХКН-аар удирдуулсан Хятад улс ер бусын амжилтад хүрчээ. Улмаар дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд Хятадын оюун ухаан ба Хятадын төсөл идэвхтэй ач холбогдол үзүүлсэн байна.      ХКН-аар удирдуулан Хятадын өөртөө тохирсон хөгжлийн замаар замнах нь Хятадын амжилт олохын хамгийн чухал хэсэг байж, Хятадын ирээдүйн хөгжлийн зөв чиглэл юм гэсэн байна.

Хятадын амжилт: Шинэ нөхцөл байдал бий болгож дэлхийн анхааралд орсон

Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хурлын тайландаа:

Таван жилийн туршид бид “Таван нэг” ерөнхий төлөвлөгөөг дэмжин, “Дөрвөн бүх тал” стратегийн төлөвлөгөөг зохицуулж, “12-р таван жил”-ийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэн “13-р таван жил”-ийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, ХКН ба үндэстний ажил үйлсийн бүх талын шинэ нөхцөл байдлыг бий болгосон байна.

Гадаадынхан: - Таван жилийн туршид Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалт, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, намаа чанд засах, иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг олон тал дээр аугаа их амжилт гаргасан нь дэлхийн анхаарлыг татсан гэж илэрхийлсэн байна.

Вьетнамын Коммунист намын Төв хорооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны газрын дарга Хуан Пинжюнь:

-  ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороогоор удирдуулсан Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил асар их амжилтад хүрч, хуулиар улсаа засахыг бүх талаар дэмжин, намаа чанд засах ажлыг ахиулж, засаглалын шинэ үзэл баримтлалын шинэ санаа, шинэ стратегийг дэвшүүлсэн гэсэн байна.

Энэтхэгийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я Чюли:

- Хятадын удирдагчид хөгжлийн стратегийг тохируулан үндэстнээ дагуулан эдийн засгийн өсөлтийн зорилтыг биелүүлж байгаа нь үнэхээр гайхалтай амжилт юм гэж илэрхийлэв.

Уругвайн Районы намын фронтын дарга Ми Ланьда Хятад улсад ядуурлыг бууруулах нарийвчилсан байдлыг судалсан юм. Тэрээр:

- Ядуурлыг арилгахад амаргүй. Харин ХКН мэргэн ухаанаараа асуудлуудыг даван туулж тэмцсэнээр иргэдийн амьжиргааны төвшин маш их дээшилсэн байна гэж хэллээ.

Хятадын ядуурлыг бууруулах ба хотжилтын салбар маш их амжилтад хүрсэн тухай Египетийн Ерөнхий сайд асан Еишам Шаранк:

- Хятадын мөрөөдлийн чухал агуулга юм. Ядуурлыг бууруулах ба хотжилтын явц хурдсаж байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжил тэнцвэртэй байхыг харуулж байна гэсэн байна.

Хятадын Авлигалын эсрэг арга хэмжээний талаар Сербийн Ерөнхийлөгч, эрх баригч нам дэвшилт намын дарга Александр Вучич, ХКН-аас намаа чанга засах, авилгалыг цэвэршүүлэх, нөхөн сэргээлтийг дэмжих нь дэвшлийн үндэс юм. Намаа чанга зассанаар ХКН-ын удирдлагад маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Сингапур “Zaobao”-ын нийтлэлд авилгалтай тэмцэх хүч чадал ХКН-ын түүхэнд урьд өмнө байгаагүй. Авилгалтай тэмцэх үйл ажиллагаанууд амжилтад хүрснээр хүмүүсийн сэтгэлд хүрчээ.

Английн 48 бүлгийн клубын дарга Stephen Perry болон АНУ-ын Санкт-Томасын их сургуулийн салбар Хьюстоныих сургуулийн профессор Жон Тэйлор:

- Хятадын удирдлага авлигалын эсрэг хатуу тэмцдэг. Энэ нь ХКН тасралгүй шинэчилж,  тасралтгүй хөгжиж байгааг тусгасан байна.

 

Хятадын оюун ухаан:  Дэлхийн хөгжлийг дэмжсэнээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн

Дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хурлын тайландаа ХКН бол Хятадын ард түмний улс төрийн нам, мөн хүний хөгжил дэвшлийн төлөө тэмцэх улс төрийн нам. ХКН нь хүн төрөлхтөнд шинэ, илүү их хувь нэмэр оруулдаг гэсэн байна.

Гадаадынхан “Таван жилийн туршид Хятад улс маш их итгэл өвөрлөн дэлхийн тавцан уруу ойртсон байна. “Нэг бүс нэг зам” санаачилга зэргээр дамжуулан Хятад улс дэлхийн хамтын хөгжилд төсөл хангаснаар олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрснөөр барахгүй хувь нэмэр оруулжээ гэж илэрхийлжээ.

ОХУ-ын Олон улсын талаас Хятад улс дэлхийн болон бүс нутгийн нэгдсэн системийг хөгжүүлэхийг идэвхтэй дэмждэг ба томоохон улс орнууд хамтдаа ил тод шударга дүрэм бий болгохыг хүсдэг. Хятад улсыг даяаршлын хөгжлийг дэмжих манлайлагч гэж үзэж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Палестины Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний төв хорооны гишүүн, Хятадын харилцааны комиссар Аббас Закер:

- Хятад улс дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцдог. Илүү их хөтөлбөр, санаачилгыг дэвшүүлдэг. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайвны шинэ бодлогыг тасралгүй дурдан гаргаж, дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулж байна гэж илэрхийлсэн байна.

Мексикийн Хятад мэргэжилтэн Адриан Сисенелло:

- Хятадын удирдагчдаас Хятад болон дэлхий ертөнцөд тулгарч буй зарим бодит асуудлыг шийдэх санал тавьсан. Жишээ нь, ногоон нүүрстөрөгчийг баримтлах, цэвэр, үзэсгэлэнтэй ертөнцийг бүтээх зэрэг юм.  Хятадын дурдсан шинэ аюулгүй байдал нь хамтын ажиллагаанд харилцан ашигтай. Энэ нь мөн соёл, нийгэм, байгаль орчны асуудлыг хамардаг, шинэлэг санаатай.

“Нэг бүс нэг зам” санаачилгын талаар Германы Холбооны Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газар Ерөнхий менежер Журген Фридрих:

- Энэ хүрээнд Хятад улс олон улс оронд дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь эдгээр улсуудын тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмждэгээр барахгүй дэлхийн аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлийг нээж, шинэ боломжуудыг олгодог.

АНУ-ын Иллинойн технологийн хүрээлэнгийн Стюарт Бизнесийн Сургуулийн профессор Хей Тулк, Хятад улсын эдийн засгийн өсөлтийн баримтлалт ба “Нэг бүс нэг зам” санаачилгаар дамжин бусад улс орнуудтай эдийн засгийн өсөлтийн ногдол ашгийн хувийг хуваалцдаг. Энэ санаачилга нь дэлхийн түүхэнд хамгийн том инженерийн нэг, дэлхийн эдийн засагт нэлээд өргөн хүрээг хамарсан нөлөө үзүүлнэ гэж ярьлаа.

Хятад улс: - Амжилт байгуулахын тулд урагш тэмцсээр

Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хурлын тайландаа Хятадын онцлогтой социалист улс төрийн дүрэм нь ХКН ба Хятадын ард түмний том бүтээл болох юм. Бид итгэл зоригтойгоор Хятадын социалист ардчилсан улс төрийн давуу тал, онцлогоо бүрэн бадруулан хүн төрөлхтний улс төрийн соёлын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна.

Гадаадын хүмүүс ХКН-ын удирдлагаа баримтлан Хятадын өөртөө зохицсон хөгжлийн замаар замнах нь Хятадын амжилтад хүрэх хамгийн чухал хэсэг бөгөөд Хятадын ирээдүйн хөгжлийн зөв чиглэл юм гэж үздэг.

Хятад улсад суугаа Югославын элчин сайд асан Оковович ”ХКН-ын удирдлага нь Хятадын хөгжилд маш чухал ач холбогдолтой” гэсэн байна.

- Хэрэв ХКН-ын удирдлага байгаагүй бол Хятад улс өнөөгийн нөхцөл байдалд хүрч чадахгүй гэж АНУ-ын Санкт-Томасын их сургуулийн салбар Хьюстоны их сургуулийн профессор Жон Тэйлор хэлэв.

Бразилийн Хятадын судалгааны төвийн захирал Ронни Линус, сүүлийн таван жилд ХКН-ын засаглалын нэг том онцлог бол Хятадын онцлогтой социализмын системийг бэхжүүлжээ гэж хэлсэн байна. Хятадын амжилт нь хөгжиж буй орнуудад өөрсдийн хөгжлийн зам бий болгохыг хөхүүлэн дэмждэг.

Тайландын Үндэстний хөгжлийн захиргааны хүрээлэнгийн олон улсын шинжээч Ли Рэньлян, Хятад улс онол, зам ба системд оновчтой сонголт хийснийг Хятад улсын амжилт харуулж байна. ХКН нь БНХАУ-ын үндэсний нөхцөл байдал дээр үндэслэн Хятадын онцлогтой социализмын замналыг байнга баяжуулж сайжруулан онолын инновацийг бий болгосон байна.

Кенийн Найробигийн их сургуулийн олон улсын эдийн засгийн багш Гинрих Икилла, Хятад улс эдийн засаг, нийгэм зэрэг олон салбарт гайхалтай амжилтанд хүрсэн. Олон улсын нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Эдгээр ололт амжилт нь ХКН-ын ухаалаг шийдвэр ба зөв удирдлагатай салшгүй холбоотой. Хятадын онцлогтой социализмын улс төрийн системийн давуу талыг харуулж байдаг.

Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн улс төрийн судалгаа ба урьдчилан тооцоолох төвийн захирал  Виноградов, Хятад улс өөрийн хөгжлийн замыг сонгосон юм. Амжилттай туршлагаараа капитализм зөвхөн хөгжлийн хөтөлбөр биш гэдгийг нотолж байна гэсэн байна.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич:

- Хятадын ололт амжилт нь гадаадын Хятадын улс дахь төрийн тогтолцооны эргэлзээг аажмаар устгаж, Хятад улс өөрийн хөгжлийн зам ба системээ үргэлжлэн баримтлах хэрэгтэй гэж илэрхийлсэн байна. 

Зохиогч: ХЭ МЭНЬШҮ, ЯАН ВЭЙ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл