solongonews
Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 4-р яармаг болж байна
2024-04-15 09:04
Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 4-р яармаг болж байна

        Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 4-р яармаг болон дэлхийн хэрэглээний инновацийн цуврал арга хэмжээ 4-р сарын 13-ны өдөр Хайнаний Хайкөү хотноо нээлтээ хийсэн байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пэн Чинхуа нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

        Ши Жиньпин дарга анхдугаар экспод баярын захидал илгээж, уг экспогийн "Дэлхийн хэрэглэгчийн нэрийн дэлгүүр, худалдааны платформ, байр суурь, "Ашигтай байх гурван" чиг үүргийн талаар тодруулж, үйл ажиллагааг явуулах үндсэн удирдамж өгсөн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд экспогийн цар хүрээ, чанар, үр нөлөө улам бүр нэмэгдэж, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хайнаний чөлөөт худалдааны боомтын өмнөө барих нэрийн хуудас болсон юм.

        Хайнань бол Хятад улсын хамгийн том эдийн засгийн онцгой бүс бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх, нээлттэй бодлогыг өргөжүүлэх хамгийн дээд түвшний туршиц бүсийн хосгүй давуу талтай гэж Пэн Чинхуа онцоллоо. 

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл