Хятадын Үйлдвэр, худалдааны холбооны 70 жилийн ойд зориулж Ши Жиньпин дарга 10-р сарын 24-ний өдөр баярын захидал илгээн, ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, үйлдвэр, худалдааны холбооны мэргэжилтэн, ажилчид, Хятадын хувийн хэвшлийн эздэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Өнөөдөр Бээжин хотноо Хятадын Үйлдвэр, худалдааны холбооны 70 жилийн ойн баярын хурал болов. Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний үндэсний хорооны дарга Ван Хунин хуралд оролцож үг хэлэв.
Ван Хунин хэлэхдээ "ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Үйлдвэр худалдааны холбооны 70 жилийн ойд тусгайлан баярын захидал илгээсэн нь тус салбарын улс орны хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг үнэлж байгаа хэрэг юм. Мөн тэрээр тус холбооны ажлын ач холбогдол, чиглэл, сэдэв, үүрэг хариуцлагыг тодруулж, хувийн хэвшлийн эздэд итгэл найдвар өгөхийн зэрэгцээ тодорхой шаардлага тавьж, шинэ эрин үед Үйлдвэр худалдааны холбоог илүү сайн ажиллуулах, хувийн хэвшлийг хөгжүүлэхэд үндсэн чиглэл өгсөн" хэмээн онцолжээ.
