solongonews
Ши Жиньпин дарга Бө-Ао Азийн чуулга уулзалтын оны хурлын нээлтэд оролцоно
2018-04-09 09:26
Ши Жиньпин Бө-Ао Азийн чуулга уулзалтын оны хурлын нээлтэд оролцоно.

     Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И энэ сарын 03-ны өдөр хуралдсан ГХЯ-ны дотоод, гадаадын хэвлэлийнхэнд зарлахдаа Хятад улсын дарга Ши Жиньпин Бө-Ао Азийн чуулга уулзалтын үеэр оны хурлын нээлтэд урилгаар оролцож чухал гол сэдэвт илтгэл хийх төдийгүй хуралд оролцох гадаадын удирдагч, Засгийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын хариуцлагатай албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хамтдаа чуулга уулзалтын гүйцэтгэгч гишүүдтэй уулзалт хийн  дотоод, гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй ярилцага хийнэ.

Тухайн үед Австрийн Ерөнхийлөгч, Филиппиний Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Нидерландын Тэргүүн сайд, Пакистаны Ерөнхий сайд, Сингапурын Ерөнхий сайд, НҮБ-ын нарийн бичгийн дарга болон Олон улсын валютын сангийн захирал нар урилгаар оны хуралд оролцоно. Үүнд Австрийн Ерөнхийлөгч, Нидерландын Тэргүүн сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, Сингапурын Ерөнхий сайд, НҮБ-ын нарийн бичгийн дарга нар Хятад улсад айлчилна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХКН-ын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл