solongonews
Чинь Ган Антигуа ба Барбудагийн Гадаад хэргийн сайд Гринтэй уулзав
2023-06-16 11:30
Чинь Ган Антигуа ба Барбудагийн Гадаад хэргийн сайд Гринтэй уулзав.

  Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган 15-нд Дэлхий дахины хүний эрхийн засаглалын дээд хэмжээний форумд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Антигуа ба Барбудагийн Гадаад хэргийн сайд Гринтэй уулзав.

Чин Ган Антигуа ба Барбуда бол Хятадын найдвартай сайн найз, Карибын тэнгисийн сайн түнш юм. 40 жилийн өмнө дипломат харилцаа тогтоод ирсэн цагаас хойш хоёр тал бие биеийнхээ гол эрх ашиг, гол асуудлуудтай холбоотой асуудлаар үргэлж ойлголцож, дэмжиж ирсэн нь том, жижиг улс орнуудын харилцан хүндлэл, эрх тэгш байдал, харилцан ашигтай, нийтлэг хөгжлийн загвар болжээ. Дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн гурван том санаачилгад Антигуа ба Барбудагийн тал идэвхтэй оролцохыг бид баяртайгаар хүлээн авна гэжээ.

Грин:

- Антигуа ба Барбудагийн тал Хятадтай харилцах харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, нэг Хятадын зарчмыг тууштай баримталдаг.Мөн дэд бүтэц, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, усны нөөцийн салбарт бодит хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Япон улс цөмийн бохирдолтой усыг далайд цутгасан явдалд хоёр тал санаа зовниж буйгаа илэрхийлэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл