Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын найзуудад хоёр ч удаа хариу өгсөн бөгөөд энэ нь Хятад, АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгт өргөн цар хүрээтэй эерэг хариу үйлдэл үзүүлж нийгмийн анхаарлыг татжээ. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин 09-р сарын 04-ний өдөр болсон байнгын хэвлэлийн хурал дээр холбогдох асуултуудад хариулахдаа, Энэ хоёр удаагийн захидал нь Дарга Ши Жиньпиний Хятад, АНУ-ын хооронд хүмүүс хоорондын солилцоог хөхүүлэн дэмжиж, хоёр ард түмний солилцоог дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Мөн АНУ-ын тал олон нийтийн санаа бодлыг дагаж, Хятадын талтай уулзаж, хоёр орны солилцоо, хамтын ажиллагааг янз бүрийн салбарт дэмжиж, Хятад, АНУ-ын харилцааг дэмжиж, эрүүл, тогтвортой хөгжлийн замд эргэн орно гэдэгт найдаж байна.
Мао Нин:
- Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Вашингтон муж улсын "Америк-Хятадын хүүхдэд залуучуудын солилцооны нийгэмлэг", Америкийн генерал Стилвелийн ач хүү тэргүүтэй олон салбарын найрсаг хүмүүст хариу захидал бичиж, Хятад, Америкийн харилцааны хөгжил ард түмэн, тэр дундаа залуучуудаас шалтгаална хэмээн заан гаргаж, хоёр орны ард түмэн солилцоог бэхжүүлж, ойлголцолыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэ хоёр захидал нь Ши Жиньпин Хятад, АНУ-ын хооронд хүмүүс хоорондын солилцоо болон хоёр ард түмний солилцоог хөхиүлэн дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна.
Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш иргэд хороодын солилцоо нь хоёр орны харилцааны хөгжлийг ахиулагч чухал хүчин болж ирсэн юм. Одоогийн байдлаар Хятад, АНУ 284 хос найрамдалт муж хот байгуулсан бөгөөд энэ нь хоёр талын олон практик хамтын ажиллагааны төслүүдийг дэмжин, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирсан юм. Цар тахлын дараа хоёр орны иргэд хоорондын солилцоо дахин идэвхжиж байгаа нь хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа бол хоёр ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, зөв хандлага байж, тэдний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг дахин нотолж байна гэж хэллээ.
Мао Нин хэлэхдээ,
Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх" гурван зарчмын дагуу Америктай харьцаж, иргэд хоорондын харилцаа холбоог идэвхтэй дэмжиж ирсэн юм. Америкийн тал ч иргэдийнхээ санаа бодол, хүсэл тэмүүллийг хүндэтгэж, Хятад улс хоорондын харилцаагаа эрүүл тогтвортой хөгжлийн замд нь эргүүлэн оруулахыг хүсэж байна гэв.
