solongonews
Ши Жиньпин дарга Хятад-АСЕАН-ны хэвлэл мэдээллийн солилцооны жилийн нээлтийн ёслолд баярын захиа илгээв
2019-02-22 10:32
Дарга Ши Жиньпин Хятад-АСЕАН-ны хэвлэл мэдээллийн солилцооны жилийн нээлтийн ёслолд баярын захиа илгээв

    2019 оны Хятад-АСЕАН-ны хэвлэл мэдээллийн солилцооны жилийн нээлтийн ёслол энэ сарын 20-нд Бээжин хотноо болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлсэн байна.
 Ши Жиньпин дарга: Хятад, АСЕАН-ны орнууд хаяа нийлсэн, хүмүүнлэгийн салшгүй хэлхээ холбоотой, өнө эртний найрамдалт харилцаатай хөрш бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр тал стратегийн зөвшилцлөө эрчимжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ыг хамтран байгуулж, хүмүүнлэгийн салбарын солилцоогоо гүнзгийрүүлэн, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж чадлаа. Хятад-АСЕАН-ны харилцаа нэгэнт иж бүрэн хөгжлийн шинэ үе шатанд орсон билээ гэж бичжээ.
  Тэрээр мөн энэ үеэр Хятад-АСЕАН-ын хэвлэл мэдээллийн солилцооны жилийн арга хэмжээг зохион байгуулж буй нь хоёр талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх чухал арга хэмжээ юм. Хэвлэл мэдээллийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх замаар иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх "гүүр" болж, хоёр талын харилцааны хөгжилд улам их үүрэг гүйцэтгэх ёстой. Мөн найрамдлыг сурталчлагч, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулагч, эв санаа нэгтэй зэрэгцэн оршихын сахин хамгаалагч байж, Хятад-АСЕАН-ны хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их үүрэг гүйцэтгэхийг хэвлэл мэдээллийнхнээс хүсэж байна гэж онцолсон байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл