solongonews
Дарга Ши Жиньпин Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзав
2023-11-17 10:21
Ши Жиньпин дарга Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзав

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 16-ны үдээс өмнө АНУ-ын Сан Франциско хотноо Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадортой уулзав.

    Ши Жиньпин дарга:

- Хятад, Мексик хоёр орны найрамдал өнө удаан түүхийг туулж, улам бат бэх болсон байна. Ноднин хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, энэ онд Хятад, Мексикийн иж бүрэн стратегийг түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Хятад, Мексикийн харилцааны стратегийн чанар, харилцан нөхвөрлөх чанар,  харилцан ашигтай байх чанар өдөр ирэх тутам тод болж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан ойлголцож, харилцан дэмжиж ирсэн. Хятад Мексикийн харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Мексикийн талтай хамтаар стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагааны нөөц хүчээ дайчлан, харилцан нөхвөрлөх давуу талаа бадруулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:

- Мексик улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг бие даан хэрэгжүүлэхийг Хятад улс дэмжиж байна. Мексикийн талтай улс орноо засах талаар солилцоо хийхэд бэлэн байна. Хятад, Мексикийн худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоох үеийнхээс 7000 дахин нэмэгдэж, төмөр зам, авто машин, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаанд чухал амжилт олсон байна. Хоёр тал засгийн газар хоорондын ажлын механизмыг сайтар ашиглан дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, банк санхүү, цахилгаан авто машин зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, мансууруулах бодисын эсрэг хууль хэрэгжилтийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хоёр тал харилцан уран сайхны концерт, соёлын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг хүмүүнлэгийн солилцоог дэмжиж, хоёр талын харилцан хамтралцааг нягтруулж, олон талт үзлийг хамгаалан, олон улсын харилцааны ардчиллыг дэмжиж, олон улсын шударга ёс, хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэсэн байна.

Ши Жиньпин дарга саяхан Мексикийн номхон далайн эрэг дагуу хар салхинд дайрагдаж, хүн эндэж шархдан эд агуурсны гарз хохиролд гарсанд сэтгэл нэг байгаагаа дахин илэрхийлж, Мексикт туслан гамшгийн эсрэг бараа  бүтээгдэхүүн худалдан авахад нь туслахаа илэрхийлсэн байна.

Андрес Мануэль Лопез Обрадор:

- Мексик, Хятад хоёр орон бол гэрэл цацрангуй соёлтой орон бөгөөд хоёр орны ард түмэн харилцан ойлголцож, ахан дүүс шиг найрсаг харилцаатай. Цар тахал хамгийн хүнд үед Хятад улсын хамгийн эрт туслан Мексикийн талд тахлын эсрэг эд барааг хандивласан юм. Саяхан Мексик далайн хар салхинд дайрагдахад Хятадын тал хамгийн түрүүнд дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Мексикийн тал үүнд баярлаж байна. Мексик, Хятад бүгд өөрийн тусгаар тогтнолоо хамгаалж бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсээр ирсэн. Мексикийн тал Хятадтай найрсаг байх бодлогоо эрс бат хэрэгжүүлж, харилцан дэмжиж, Хятадын аж ахуйн нэгжийн Мексикт очиж хөрөнгө оруулан хамтран ажиллахад тус дэм үзүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мексикийн тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, олон талт үйл хэрэг дунд зохицуулалтаа эрчимжүүлэн, Латин Америк Хятадын харилцааг идэвхтэй дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл