solongonews
ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн дарга Рэнь Япин үг хэллээ
2017-10-21 11:53
ХКН-ын XIX их хуралд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 10 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш Ардын их хурлын танхимд багийн хурлыг хуралдуулж, Ши Жиньпин даргын ХКН-ын XVIII Намын төв хорооны нэрийн өмнөөс тавьсан илтгэлийн тухай үргэлжлэн судалсан бөгөөд гадаад, дотоодын сэтгүүлчдэд нээлттэй явагдсан байна.

     ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн дарга Рэнь Япин ХКН-ын XIX их хурлын тайлангийн үзэл баримтлалын тухай суралцаж, шинэ эринд шинэ түүхэн үүргийг үүрэглэж, шинэ түүхийг бичин шинэ ялалтыг байгуулах хэрэгтэй гэж онцолсон байна.

   Ши Жиньпин даргын илтгэл өндөрт зогсон алс хэтийг төлөвлөж, үзэл бодол гүн гүнзгий тайлан болов. “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтыг байгуулна” сэдвээр хурлын гол сэдэв болгосон нь хүмүүсийг урамшуулан урагшлуулсан явдал болсон юм. Илтгэлийн хамгийн том төв цэг болон түлхүүр үг бол “Шинэ эрин үе”. Энэхүү шинэ эрин үе нь биднийг Хятадын үндэстнүүдийн агуу сэргэн мандалтын зорилтыг түүхэн дэх аль нэгэн цаг хугацаанаас ч илүү ойр болгосон учир Хятадын үндэстнүүдийн агуу сэргэн мандалтын зорилтыг биелүүлэхэд бидний итгэл зоригийг нэмэгдүүлсэн болно гэж Рэнь Япин хэлсэн байна.

Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- ХКН-ын XIX их хурал болон ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярыг тэмдэглэсэн нь энэ онд зохион байгуулагдсан том үйл явдал болсон байна.70 жилийн туршид Намын төв хороо Төрийн зөвлөлийн удирдлага, халамж болон Намын үндэстний төрийн бодлогын дагуу ӨМӨЗО-ны бүх үндэстнүүдийн ард түмэн сахин бараалж харилцан туслалцаж, бүлгэмдэн тэмцэж, Өвөр Монголоо “Жишээч өөртөө засах орон” болгон бүтээн байгуулах, үндэстнүүд эе эвтэй, эдийн засаг хөгжсөн, хил хязгаар тайван тогтвортой, үндэстнүүдийн ард түмэн зол жаргалтай өөртөө засах орныг бүтээн байгуулсан байна. ХКН-ын XIX их хурлын удирдлагаар ӨМӨЗО-ны Намын хороо бүх орны 25 сая үндэстнүүдийн ард түмэн бүх улсын ард түмэнтэй хамт чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын шинэ аяныг эхлүүлнэ гэж онцолсон байна.

Рэнь Япин Ардчилсан зөвлөлдөх тогтолцооны тухайд:

- Энэ нь Намын удирдлагын дагуу ажиллах чухал арга зам юм. УТЗЗ бол социализмын ардчилсан социалист зөвлөлдөх тогтолцооны тусгай зөвлөлдөх байгууллага. ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн 20 мянган гишүүд өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэн, ардчилсан зөвлөлдөх тогтолцоог улс төрийн зөвлөгөө хийх, ардчилсан хяналт тавих, төрийн явдалд оролцон төрийн явдлыг зөвлөх бүх явцад хэрэгжүүлж, Өвөр Монголын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж заасан байна.

 

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл