ХКН-ын XIX дэх удаа сонгогдсон төв хорооны анхдугаар бүгд хурал 10 дугаар сарын 25-ны өдөр Ши Жиньпин даргаар цөм болгосон шинэ ээлжийн ХКН-ын төв хорооны удирдах баг дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, бүх дэлхийн хүмүүсийн анхаарлын төв болсон байна.
“Шинэ эрин үед шинэ нөхцөл байдлыг бий болгохын зэрэгцээ шинэ амжилт тогтоох хэрэгтэй”, “Чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, хамтдаа баяжин хүчирхэгжих зам дээр нэг хүнийг ч орхиж болохгүй” …… Ши Жиньпин дарга чухал үүрэг гүйцэтгэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх, хичээнгүйлэн ажиллах, номлолыг биелүүлэх, итгэлцлийн дагуу ажиллах ёстой гэж онцолсон байна. Ши Жиньпин даргын хэлсэн үгнээс хатуу шийдэл болон сэтгэлийн тэнхээг олж харж болно. Гадаадын зүтгэлтнүүд ярилцлага өгөхдөө Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын удирдлага доор Хятадын иргэдийн амьжиргааны түвшин сайжирч, Хятад улс олон улсын тавцанд илүү үр нөлөөтэй үүрэг гүйцэтгэж чадна гэж онцолсон байна.
“Өнөөдрийн Хятад улсад улам итгэл төгөлдөр болов”
- Шинэ ээлжийн ХКН-ын төв хорооны удирдах багийн гишүүд дотоод, гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үг нь товч авсаар, стратегийн давуу талтай бөгөөд итгэл найдвар бүрэн, Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны улмаар дэлхийн хүмүүс ч гэсэн Хятадын ирээдүйг тэсэн ядан хүсэн хүлээх болсон юм. Өнгөрсөн таван жилд Хятад эдийн засаг нийгмийн бүх салбаруудад томоохон амжилт гаргаж чадсан байна. Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын удирдлага доор Хятадын иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, Хятад улс олон улсын тавцанд илүү үр нөлөөтэй үүрэг гүйцэтгэж чадна гэж Серби Белградын Олон улсын форумын тэргүүлэгч дарга Wardin Jovanovic хэлсэн байна.
Сингапурын Улсын Их Сургуулийн зүүн Азийн судалгааны төвийн судлаач Чэнь Ган:
- Ши Жиньпин даргын хэлсэн үг нь Хятад улс өөртөө итгэх итгэлтэй болсон байна. Энэ нь гагцхүү Хятадын онцлогтой социалист нийгмийн замаар замнаж буй итгэл биш болсон бөгөөд олон улсын тавцанд ямар байр суурь эзэлж байхын тухай итгэл болно гэж онцоллоо.
- Шинэ ээлжийн ХКН-ын төв хорооны удирдах баг олон бэрхшээл, сорилтод тулгарах нь мэдээж. Гэсэн хэдий ч Ши Жиньпин даргын хэлсэн үгээс хатуу шийдэл болон сэтгэлийн тэнхээг олж харж болно гэж Казахстан-Германы их сургуулийн олон улсын асуудлын мэргэжилтэн Игорь Иванов онцолсон байна. Тэрээр улс төрчдийн амжилт бол иргэдийг гомдоохгүйн төлөө байдаг. ХКН нийт ард түмнээ удирдан шинэ зорилтоо биелүүлэхэд оршиж байгаад итгэж байна гэж хэллээ.
Шинэ ээлжийн төв хорооны удирдах баг ирээдүйн 5 жилд Хятадын ард түмнийг удирдан шинэ зорилтоо биелүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь Хятад улс ядуу буурай, ажилгүйдэлт, шударга бус байдал зэрэг эдийн засаг, нийгмийн талын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байхыг харуулсан ба дэлхийн тогтвортой хөгжилд үргэлжлэн хувь нэмэр оруулах болно гэдгийг ч олж харж болно гэж Пакистаны нэгдсэн мэдээллийн агентлагийн (Pakistan Press International) дэд дарга Naim Chowdhury Muhammad илэрхийлсэн байна.
Өмнөд Африкийн Жинь Шань Их Сургуулийн профессор, Хятад судлаач Garth Sheldon Хятадын тогтоож чадсан томоохон амжилтууд нь ХКН-ын удирдлатай салшгүй холбоотой бөгөөд өөрийн улсын нөхцөл байдалдаа зохицсон хөгжлийн замыг сонгосонтой шууд холбоотой гэж үзсэн байна.
Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе нь цоо шинэ бөгөөд илүү хүчтэй цаг хугацаа юм. ХКН Хятадын улс төр, эдийн засгийн засаглалын илүү үр ашигтай загварыг бий болгож байгаа юм. ХКН-ын удирдлагаар Хятадын иргэд олон гайхамшгийг бүтээсэн. Мөн Хятадын хөгжлийн загвар, туршлага маш олон орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд суралцаж байна гэж Иванов онцолсон юм.
"Хүн төрөлхтний түүхэнд шинэ гайхамшиг бий болголоо"
Америкийн Денверийн Их Сургуулийн Америк, Хятадын хамтын ажиллагааны төвийн дарга, “Орчин үеийн Хятад улс”-ын ерөнхий редактор Жао Сүйшэн:
- Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улс хангамж хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг зохион байгуулж, авлигалтай тэмцэх ажлыг идэвхжүүлэн, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгож, бүх талаараа амжилтад хүрч чадсан ч нийгмийн шударга байдал, тэнцвэргүй хөгжил гэх зэргээр хязгаарлагдаж байна. Иймээс шинэ эрин үеийн нийгмийн гол зөрчлийн тухай магадлалд зориулсан цуврал зам шугам, чиг хандлага, төрийн бодлогыг тун удахгүй нийтлэн хэрэгжүүлэх болно гэсэн байна.
Энэтхэгийн Делигийн их сургуулийн профессор Ларь Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах зэрэг хүнд хэцүү үүрэг хүлээж байна. Үүний зэрэгцээ олон улсын нөхцөл байдалд ч маш том зохицуулалт хэрэгтэй цаг үедээ байгаа юм. Эдгээр үүрэг, сорилтод хэрхэн зохицох тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэдэн зангилаа асуултад харуулсан байна гэж Ларь үзэж байна. Энэ нь өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, 2020 онд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, 2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ой зэрэг болно. Үүнээс бид Хятадын хойшдын 5 ажлын гол зүйлсийг олж харсан.
Үүрэг хариуцлагатай, ард иргэдийн дэмжлэгийг олж чаддаг удирдагч болон эрх барих нам сая ядуурлаас ангижрах үүргийг гүйцэтгэж чадна. ХКН-ын удирдлагаар Хятадын иргэд энэхүү зорилтдоо хүрч чадна гэдэгт итгэж байна гэж Иванов өөрийн бодлоо хуваалцсан юм.
Өмнөд Африкийн бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн группийн Гадаад харилцааны ерөнхий редактор Шеннон Ибрахим ярилцлага өгөхдөө:
- Хятад улс 700 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна. Ирээдүйн хэдэн жилд бас 60 сая хүнийг ядуурлаас ангижруулах ажлын үүргийг биелүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Хятадын төрийн бодлого тун өндөр үр ашигтай байхыг харуулсан болно гэж ярьлаа.
ХКН-ын ХIХ Их хурал болон шинэ ээлжийн Төв хорооны удирдлагуудын баг нь хожмын 5 жилийн хугацаан дахь Хятад улс, цаашид Хятад улсын нэн урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой. Энэ нь БНХАУ-ын төрийн засаглалыг үр дүнтэй байдлаар зохицуулж, үндэсний төрийн бодлого, авлигалын эсрэг арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадна гэж Мухаммед хэлсэн байна.
“Хятадын хөгжлийн зам чухал ач холбогдолтой”
ХКН-ын хөгжлийн хэцүү асуултыг шийдвэрлэх болон дэлхийн сорилтод зохицоход үр дүнтэй төлөвлөгөө гаргахыг хүсэж байна. Ши Жиньпин даргын санаачилсан “Нэг бүс нэг зам” нь Хятад улс нээлттэй байхыг дэмжиж, Хятадын хөгжлийн үр дүнг олон орнууд хамт хуваалцах ажлыг дэмжиж, Хятадын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох эр зоригийг онцлон тэмдэглэв гэж Египетийн Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Бажидин Шахаман онцолсон байна.
Мухаммед:
- “Нэг бүс нэг зам” санаачилга болон Хятад, Пакистаны Эдийн засгийн коридор бол цоо шинэ эдийн засгийн хамтын ажиллагааны загвар болж хөгжсөн бөгөөд Хятадаас дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд зохицсон “Хятадын хөтөлбөр”болох юм. Шинэ ээлжийн ХКН-ын төв хорооны удирдлагын баг энэхүү хүсэл мөрөөдөл, зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн байна.
- Казахстаны дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн судлаач Антиох Бугатенко Хятад улсын чухал түншүүдийн нэг болох Казахстан хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Казахстаны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байгаа бөгөөд Казахстаны эдийн засгийн хөгжилд маш чухал аз завшаан олгосон гэж онцолжээ.
- ХКН-ын ХIХ Их хурал дэлхий нийтийн анхаарлын төв болж чадсан шалтгаан нь Хятадын хөгжлийн чиг хандлага дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал ач холбогдолтой билээ гэж Мухаммед үнэлсэн байна.
