solongonews
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Жан Юүшятай уулзав
2023-11-09 10:11
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Жан Юүшятай уулзав.

        ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 11-р сарын 08-ны өдөр Москва хотноо айлчлал хийж буй Хятадын цэргийн төв комиссын орлогч дарга Жан Юүшятай уулзав.

        Путин Жан дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ, хамгийн сайн сайхныг хүсэж байгааг дамжуулахыг Жан Юүшянаас хүсээд:

- Орос, Хятадын найрсаг харилцаа нь хүйтэн дайны үеийн холбоотны харилцаанаас огт өөр, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тохиромжтой юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа эрчимтэй хөгжиж, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын олон талт тавцанд нягт хамтран ажиллахаа хэвээр хадгалж байна. Хоёр талын цэрэг хоорондын хамтын ажиллагаа нь хөгжлийн сайн эрч хүчийг авч, үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь хоёр орны стратегийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Орос улс Хятад улстай стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, хоёр орны болон хоёр талын харилцааны гүнзгийрүүлсэн хөгжлийг тасралтгүй ахиулахад бэлэн байна.

Жан Юүшя дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Путинд дамжуулаад:

- Хятад, Оросын найрамдалт харилцаа удаан хугацаанд хөгжиж, түүнийг хадгалсаар байна. Энэ оны эхнээс хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр удаа амжилттай уулзаж, олон чухал зөвшилцөлд хүрч, Хятад-Оросын харилцааны шинэ зураг төслийг зурсан. Хоёр талын цэрэг хоорондын харилцаа нь хоёр орны харилцааны өндөр түвшин, онцгой байдлын чухал үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд Хятад-Оросын цэргийн харилцааны хөгжил хүчтэй эрч хүчээ авч, төрөл бүрийн салбарт хамтран ажиллах болсон. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, хоёр талын цэрэг хоорондын бодит хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, хоёр орны ашиг сонирхол, дэлхийн болон бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамтран хамгаалахад Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл