solongonews
Ши Жиньпин даргын айлчлал нь Франц, Хятадын харилцааг өнгөрсөн үеийг урагшлуулж, ирээдүйг нээхэд түлхэц болно
2024-05-14 11:22
Ши Жиньпин даргын айлчлал нь Франц, Хятадын харилцааг өнгөрсөн үеийг урагшлуулж, ирээдүйг нээхэд түлхэц болно.

п       БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Францад хийсэн төрийн айлчлалаа амжилттай дуусгаж, Хятад, Францын харилцааг улам бататгав. Ши Жиньпин даргын төрийн айлчлал Хятад, Францын харилцааг ахиулж, өнгөрсөнд тулгуурлан, ирээдүйг нээнэ гэж Францын бүх давхаргын хүмүүс үзэж байна.
        Франц, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга Францад төрийн айлчлал хийсэн тухай Францын Үндэсний Ассамблейн Франц Хятадын найрамдлын бүлгийн дарга Алозэ өөрийн хувийн цахим хуудаснаа ингэж билсэн байдаг. “Хоёр ард түмэн бие биеийнхээ талаар удаан хугацааны турш сайн сайхан сэтгэгдэлтэй байгаа бөгөөд хоёр орон бол өнөөгийн олон улсын нөхцөл байдалд тогтворжуулах чухал хүчин төдийгүй уур амьсгал, биологийн олон янз байдал, эрүүл мэнд, ядуурлаас ангижруулах зэрэг талаар хамтран ажилласаар иржээ”. Мөн тэрээр:
- Хятад бол Франц болон Европын холбооны гол түнш байсаар ирсэн, бид олон туйлт, тэнцвэртэй ертөнцтэй болно.
Францын эв санааны нэгдэл, дэвшлийн намын дарга Жак Чеминард:

- Хуарангуудын хоорондын сөргөлдөөн "бүх талын дайн" болж хувирах эрсдэлтэй. Хятадын Дарга Ши Жиньпиний Францад хийж буй айлчлал нь “Хүртээмжтэй түншлэл”, “Дэлхийн энх тайвны төлөөх алхам юм гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.
        Франц, Хятадын төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээ зайлшгүй шаардлагатай гэж АНУ-д суугаа Францын Элчин сайд асан Жерард Арроу Францын "View" сэтгүүлд хувийн буландаа бичжээ.“Европ Хятадтай стратеги, эдийн засаг, худалдаа болон бусад тал дээр "нягт яриа хэлэлцээ" хийх хэрэгтэй, эс тэгвээс "АНУ-ыг дагахаас өөр аргагүй" болох эрсдэлтэй” гэсэн билээ.

     Францын бизнес эрхлэгч, одоогийн тоймч Арнольд Бертран Ши Жиньпин даргын айлчлалын үеэр Франц, Хятад улсууд хамтарсан мэдэгдэл хийж, салбар хоорондын тохиролцоонд хүрсэн нь зарим халуун асуудлаар хоёр тал "ижил төстэй" байгааг анзаарсан гэж онлайн нэвтрүүлэгт дурджээ. Энэ нь мөн айлчлал “үр дүнтэй болсныг харуулж байна. Тэрээр:

- Европ, Хятад хоёр улс олон туйлт ертөнцийг байгуулахын төлөө байгаа бөгөөд "Европ өөрийн дуу хоолойгоо илэрхийлж, гадаад харилцаагаа бие даан зохицуулах ёстой гэж хэллээ.

        Францын нийслэл Парис дахь Франц, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга Лиазид Бенхами:

- 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Франц, Хятад хоёр орон олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд хүрсэн "түүхэн" уулзалт юм.Төрийн тэргүүн нар ирэх 60 жилийн харилцааны шинэ хуудсыг нээжээ. Дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах нь манай хоёр орны нийтлэг эрхэм зорилго. Франц, Хятад хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн бэхжүүлж, урт хугацааны хамтын ашиг сонирхлыг үргэлжлүүлэн эрэлхийлэх ёстой.

Зохиогч: ЧАО БЭНЬШАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл