solongonews
Ли Жаньшү Шинзо Абэтэй уулзав
2018-10-26 16:18
Ли Жаньшү Шинзо Абэтэй уулзав.


Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү 26-нд Ардын Их Хурлын Танхимд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзав.
 
Ли Жаньшү: - Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа чухал үе шатандаа байна. Хятад улсын дарга Ши Жиньпин ба Японы удирдагчдын хамтын удирдлагаар Хятад, Японы харилцаа хэвийн замд орж, идэвхтэй хандлагатай байна. Хоёр тал түүхийн эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа хүлээж, Хятад, Японы улс төрийн 4 баримт бичгийн үндсэн дээр хоёр орны дээд давхаргын улс төрийн нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг хандлагыг үеийн үед уламжлан, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн, ард иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлж, Хятад, Японы харилцааг урт удаан тогтвортой байлгах зорилтоо биелүүлэх ёстой. БХАТИХ-ын байнгын хороо хоёр орны хууль тогтоох байгууллагын олон давхаргын хэлхээ холбоог нягтруулж, хоёр орны харилцааны хөгжилд улс төр, хууль зүй, бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
 
Шинзо Абэ: - Япон, Хятадын харилцааг Японы тал их чухалчилж, Хятадын хөгжил дэвшлийг сайшаадаг. Япон, Хятад энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ойг тохиолдуулан Япон, Хятадын дээд давхаргын хэлхээ холбоог нягтруулж, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл