Орон нутгийн цагаар 05-р сарын 02-нд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ри Юн Хаотай хэлэлцээ хийлээ.
Ван И: Энэ оны 03-р сард БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун БНХАУ-д амжилттай айлчиллаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Ким Жон Унтай түүхэн уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэн, хоёр орны стратегийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын харилцаанд шинэ хуудас нээсэн юм гэжээ.
Ван И: БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдал хоёр орны хамтын нандин өв юм. БНАСАУ-тай хамт, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр талын улс төр, гадаад харилцааны салбарын хэлхээ холбоо, зөвшилцлийг эрчимжүүлж, хоёр орны эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлж, шинэ эриний БНХАУ, БНАСАУ-ын харилцааг байнга шинэ эрч хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна хэмээн онцолжээ.
Ри Юн Хао: Дээд удирдагч Ким Жон Ун БНАСАУ, БНХАУ-ын уламжлалт найрамдлыг ихэд эрхэмлэдэг. Хоёр орны найрсаг харилцааг шинэ гараанаас хөгжүүлэх нь БНАСАУ-ын нам, засгийн газрын хэлбэрэлтгүй баримтлах байр суурь юм. Хоёр орны удирдагчдын Бээжинд уулзахдаа тохиролцсон стратегийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааны чухал нийтлэг ойлголтыг эрчимжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм. Хятадын талтай хамт, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэхэд БНАСАУ бэлэн байна. Мөн хойгийн өмнөд, умард хоёр талын удирдагчдын түүхэн уулзалт маш чухал ач холбогдолтой юм. Хятадын талтай хойгийг цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж, хойгт энх тайвны механизм байгуулах зэрэг асуудлаар нягт хэлхээ холбоотой байх ба талуудтай яриа хэлэлцээтэй байхаа улам эрчимжүүлэхэд БНАСАУ бэлэн байна хэмээн онцоллоо.
