Сонгууль Орос, Хятад хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй гэсэн байна
2017-12-15 10:39
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 12-р сарын 14-нд жил бүрийн томоохон хэмжээний хэвлэлийн бага хуралд ”Хятад, Оросын чухал мэдээ” агентлагийн сэтгүүлч Сүнь Жюаний асуултад хариулахдаа:
- Хятад, Орос хоёр орны харилцаа зөв чиглэлээр урагшилж байна.
- Хятад, Орос хоёр орны харилцаа зөв чиглэлээр урагшилж байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Орос, Хятадын стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам бэхжих болно гэж хариулсан байна.
Владимир Путин:
- Орос, Хятадын харилцааны хөгжлийн үндэс нь ард иргэдийн хүсэл эрмэлзэл юм. Хятад бол Оросын хамгийн том худалдааны түнш, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түнш юм. Орос, Хятад хоёр орны олон улсын олон асуудлаарх байр суурь ижил төстэй байдаг гэж хэлэв.
Тэрээр ХКН-ын ХIX их хурлын шийдвэрт өндөр үнэлгээ өгч:
- Хятадын эдийн засгийн хурдтай хөгжил бол Ши Жиньпин дарга болон өмнөх үеийн удирдагчдын ухаалаг бодлогын үр дүн юм гэж хэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
