solongonews
Ши Жиньпин Пакистанд амиа золиосолсон дэлбэрэлт болсон тухай Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид цахилгаан илгээжээ
2023-08-02 10:29
Ши Жиньпин Пакистанд амиа золиосолсон дэлбэрэлт болсон тухай Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид цахилгаан илгээжээ.

   Наймдугаар сарын нэгэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистанд амиа золиосолсон дэлбэрэлт болсон тухай Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид цахилгаан илгээжээ. 

Ши Жиньпин цахилгаандаа:

- Пакистан улсын Хайбер-Пахтунхва мужид амиа золиосолсон халдлага гарч олон хүний амийг хөнөөснийг сонсоод ихэд цочирдлоо. Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс нас барагсад,тэдний гэр бүлийнхэн болон шархдагсдад гүнээ эмгэнэл илэрхийлж байна.

   Хятадын тал ямарваа хэлбэрийн терроризмыг эсэргүүцэж, энэ халдлагын хэргийг хатуу зэмлэн буруушааж байна. Бид Пакистаны талын терроризмын эсрэг үндэсний үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжиж, уг бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамтдаа хамгаалах болно гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл