solongonews
”Ши Жиньпин төрийг засах тухай өгүүлсэн нь” номын 2-р боть хэвлэгдэв
2017-11-07 15:59
”Ши Жиньпиний төрийг засах тухай өгүүлсэн нь” номны хоёрдугаар ботийг тун саяхан Гадаад ном хэвлэлийн газраас хятад, англи хэлээр хэвлэж, дотоод гадаадад тараасан байна.

ХКН-ын Төв хорооны  Ухуулах хэлтсээс Төвийн сурвалж бичгийн судалгааны алба, Хятадын Гадаад ном хэвлэлийн газартай хамтран найруулсан "Ши Жиньпины төрийг засах тухай өгүүлсэн нь"  номны хоёрдугаар ботийг тун саяхан Гадаад ном хэвлэлийн газраас хятад, англи хэлээр хэвлэж, дотоод гадаадад тараасан байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороо бүх нам хийгээд үндэстнүүдийн ард түмнийг удирдан нэгэтгэж, нам болон улс орны ажил үйлсийг урагшлуулан түүхэн амжилт, түүхэн өөрчлөлт гаргаж, Хятадын онцлогтой социолизм шинэ цаг эринд дэвшин оров. Улс орноо засах шинэ практикын явцад, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингээр гол төлөөлөл болгосон ХКН цаг эриний хөгжлийг дагаж, онол болон парактикыг уялдуулсан суурин дээр, шинэ цаг эринд Хятадын ямар онцлогтой социолизмыг баримтлан хөгжүүлж, Хятадын онцлогтой социолизмыг хэрхэн баримтлан хөгжүүлэх гэсэн цаг үеийн чухал асуудалд системтэй хариулт өгч, Ши Жиньпиний шинэ цаг эрин дэх Хятадын онцлогтой социолизмын үзэл санааг бий болгосон байна.

"Ши Жиньпин төрийг засах тухай өгүүлсэн нь" номны хоёрдугаар ботид  ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2014 оны 8 дугаар сарын 18-наас 2017 оны 9 дүгээр сарын 29 болтлох хугацаанд хэлсэн үг, ярьсан яриа, лекци, заавар, баярын цахилгаан зэрэг 99 нийтлэлийг оруулж, 17 тусгай сэдэвт хуваасан байна. Уншигчдад дөхөмийг бодож, уг номд шаардлагатай тайлбар зүүлт хийсэн байна. Уг номд мөн Ши Жиньпины дээрх хугацаанд авхуулсан 29 гэрэл зургийг оруулжээ.  

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл