solongonews
Ши Жиньпин, Гайна улсын ерөнхийлөгч Алитай уулзав
2023-07-28 19:17
Ши Жиньпин, Гайна улсын ерөнхийлөгч Алитай уулзав

    Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр 28-ны өглөө Чэндү хотод зуны 31-р Универсиад наадмын нээлтэд оролцож, Хятадад айлчилж буй Гайана улсын ерөнхийлөгч Алитай уулзав.

    Ши Жиньпин дарга:

- Ноён ерөнхийлөгч таныг БНХАУ-д айлчилж, Чэндү хотноо Универсиад наадмын нээлтэд оролцож буйд баяртай байна. 2021 оны хавар 03 дугаар сард миний бие ноён ерөнхийлөгч тантай утсаар ярьж, Хятад, Гайанийн харилцаа, хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Өнөөдөр бид Чэндү хотноо амласан ёсоор уулзсандаа баяртай байна. Хятад, Гайана улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч олон жилийн найрамдалт ойр харилцаатай ирсэн юм. Энэ жил Хятадууд, Гайана улсад хөл тавьсны 170 жилийн ой тохиож байна. Хятадууд бол Гайанийн зургаан гол үндэстний нэг бөгөөд тухайн нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Гайана бол "Нэг Хятадын зарчим"-ыг хүлээн зөвшөөрч, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Карибын тэнгисийн анхны улс юм. Хятад, Гайанийн харилцаа хагас зуун жилийн турш олон сорилтыг даван туулж, цаг хугацааны шалгуурыг давж гарсан байдаг. Өнгөрсөн онд Хятад Гайана дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Хятад, Гайанийн харилцааны хөгжлийн шинэ гараанд буй манай хоёр орон бие биедээ итгэлтэй, найдвартай сайн найзууд байж, боломжоо хуваалцаж, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, хамтын ажиллагааг эрэлхийлж, хамтын хөгжлийг ахиулж, Хятад, Гайранийн хувь заяаны илүү нягт нэгдмэл цогцыг байгуулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл