Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 04-р сарын 09-ний өдөр Бээжинд Вьетнамын Парламентын дарга Вонг Динх Хуетэй хэлэлцээ хийв.

Ван Хүнин хэлэхдээ "Хятад улсын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг нар өнгөрсөн оны эцэст хамтын ирээдүйтэй, стратегийн ач холбогдолтой Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай хамтран зарлаж, шинэ эрин үед Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны зураг төсөл боловсруулсан байна. Хятад улс Вьетнамтай хамтран хоёр намын дээд удирдагчдын хүрсэн зөвшилцлийг бүрэн хэрэгжүүлж, хамтын ирээдүйтэй Хятад-Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжихэд бэлэн байна. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хороо нь хоёр орны хоёр намын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна" гэлээ.
Вонг Динх Хуе хэлэхдээ "Вьетнам, Хятадыг гадаад харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол, стратегийн сонголт гэж үзэж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, хятадын онцлогтой социализмын их ололт амжилтыг баяртайгаар хүлээн авч байна. Вьетнам хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Вьетнамын Парламент нь Вьетнам-Хятадын стратегийн ач холбогдолтой Хятад, Вьетнамын хувь заяаны хамтын цогцыг байгуулхыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэв.
