solongonews
Аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзав
2018-12-04 17:01
Аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 3-нд Панам хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Панамын ерөнхийлөгч Жиан Карлос Варелатай хамт Хятад, Панамын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форумд оролцох гэж буй аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Ши Жиньпин: Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээсэн юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны агуулга өнөөдрийнх шиг баялаг, бизнесийн салбарын харилцаа ч өнөөгийнх шиг нягт байгаагүй. Хоёр орны бизнесийн салбар Хятад, Панамын гол хүчин учраас хоёр тал боломжийг ашиглан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Хятад улс дэлхийн олон оронд зах зээлээ нээлттэй байлгана. Панам зэрэг дэлхийн олон орны аж ахуйн нэгжийн эзэд Хятадад хөрөнгө оруулж бизнес эрхлэхийг урьж байна. Мөн Хятадын аж ахуйн нэгжүүд Панамд очиж, үйл ажиллагаа явуулан, хамтдаа хөгжихийг хүсье. Хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд нийгмийн хариуцлагаа хүлээж, хаана бизнес хийнэ тэндээ нөхөрлөл тогтоож, хаана төсөл эхлүүлнэ тэндээ нөхөрлөлийн хөшөө босгох ёстой. Хоёр орны аж ахуйн нэгжийн эзэд шинийг эрэлхийлж, Хятад, Панамын хамтын ажиллагааг улам саруул болгохыг хүссэн байна гэжээ.

Варела: Панам, Хятадын худалдааны салбар урт хугацааны турш татмал гол, боомт, Кэлүн чөлөөт худалдааны бүс зэргээрээ харилцаа холбоотой явж ирлээ. Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нягтарч байна. Бид Хятадын улам олон аж ахуйн нэгж Панамд хөрөнгө оруулж, Панамыг Латин Америкийн бизнесийн голомт болгон, Панам ба бүс нутгийн хөгжлийг дэмжиж, Ши Жиньпин даргын дурдсанчлан хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна хэмээн онцолжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : mn.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл