solongonews
Хятад, Жибутигийн төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийв
2017-11-23 21:51
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-нд АИХ-ын танхимд дарга Ши Жиньпин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Жибути улсын Ерөнхийлөгч Исмаил Омар Гуеллехтэй хэлэлцээ хийж, Хятад, Жибутигийн стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрлөө.

Ши Жиньпин: - Исмайл Омар Гуеллех ерөнхийлөгч бол ХКН-ын XIX их хурлын дараа БНХАУ-д айлчилсан Африкийн анхны төрийн тэргүүн юм. Хоёр орны харилцаа дотно нягт байгааг энэ бүхэн бүрэн харуулж чадлаа. Хятад улс Жибути улстай харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үздэг. Дипломат харилцаа тогтоосон 38 жилд хоёр орон эрх тэгш харилцан, харилцан хүндэтгэж, бие биеэ дэмжсээр ирлээ. Хятад улс Жибутитэй хамт Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хэмжээний бага хурлын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.

Хэлэлцээрийн дараа Ши Жиньпин, Исмайл Омар Гуеллех нар эдийн засаг технологи, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцлаа.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл