solongonews
Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч Тонглун Ли Шүлэйтэй уулзлаа
2024-01-11 11:31
Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч Тонглун Ли Шүлэйтэй уулзлаа.

        Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч Тонглун 01-р сарын 10-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй уулзав.

        Ли Шүлэй  Дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Тонглунд дамжуулав. Тэрээр хэлэхдээ:

        - 2023 оны 10-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий нарийн бичгийн дарга Тонглун нар Хятад-Лаосын хувь заяаны хамтын цогцыг байгуулах таван жилийн үйл ажиллагааны шинэ төлөвлөгөөнд хамтран гарын үсэг зурж, Хятад-Лаосын харилцааг хөгжүүлэхэд стратегийн удирдамж өгчээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлжээ. Энэ нь улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл мөрөөдөлд нийцэж, дэлхийн соёл иргэншлийн хөгжил дэвшлийн чиглэлийг онцлон харуулж байна. Хятад улс Лаостой хамтран өндөр стандарт, өндөр чанартай, өндөр түвшний Хятад-Лаосын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хүн төрөлхний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад эерэг үлгэр жишээ үзүүлнэ гэв.

        Тонглун Ли Шүлэйд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд "Лаос улс Лаос, Хятадын хооронд хувь заяаны хамтын цогцыг байгуулахад ихээхэн ач холбогдол өгч, нам, улс орныг удирдах талаар Хятадтай удирдахад онол, туршлага солилцох харилцааг бэхжүүлж, Лаос-Хятадын төмөр замын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, ард түмний харилцаа зэрэг янз бүрийн салбарт хоёр орны бодит хамтын ажиллагааг дэмжихэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл