solongonews
Нээлттэй байдал хэзээд үргэлжилнэ
2018-11-29 16:31
Нээлттэй байдал хэзээд үргэлжилнэ.

“Хятадын олон улсын импортын экспог жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дээд түвшний, өндөр үр ашигтай экспо болгоно” хэмээсэн нь үнэн сэтгэлийн тунхаглал бөгөөд чин сэтгэлийн урилга болно.

Импортын анхдугаар экспо хаалтаа хиймэгц хоёрдугаар экспоны бүртгэл эхэллээ.

Зургаан өдөр үргэлжилсэн импортын экспо нь хаалтаа хийлээ. Гэвч Хятадын нээлттэй хаалга хэзээ ч хаагдахгүй.

“Хятад улсын дээд түвшний нээлтийг ахиулах алхам хэзээ ч зогсохгүй. Хятад улсын нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах алхам хэзээ ч зогсохгүй. Хятад улсын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах алхам хэзээ ч зогсохгүй” хэмээн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолын үеэр хэллээ.

Зах зээлд орох шаардлагыг багасгасан талаар Хятад улс тодорхойлохдоо: “Хятад улс банк санхүүгийн үйлсээ тогтвортойгоор нээлттэй болгож байгаа бөгөөд үйлчилгээний нээлтийг үргэлжлүүлэн ахиулж, хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэх аж ахуйн нээлтийг гүнзгийрүүлж, цахилгаан холбоо, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг салбарын нээлтийг хурдасгаж, гадаадын хөрөнгө оруулагчдын хараанд хүрсэн, дотоодын зах зээлд дутагдаж буй боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын шаардлагыг багасгана” гэжээ.

Аж ахуй эрхлэх орчны тухай Хятад улс тодорхойлохдоо: “Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын хуулийг боловсруулж, сайжруулж, нээлттэй болгох бөгөөд урьдчилан нэвтрүүлэхээс өмнө улс ардад сөргөөр нөлөөлөх асуудлыг удирдах дүрмийг бүх талаар гүнзгийрүүлнэ” гэжээ.

Нээлттэй туршилтын цэгийг байгуулахад Хятад улс дараах бодит аргуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: Хятад улс Хайнань чөлөөт худалдааны бүсийн бодлого болон тогтолцоог шат хуваан судлан боловсруулж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгана.

Олон улсын хамтын ажиллагааны талд Хятад улс итгэл дүүрэн байна. Үүнд: Хятад улс Их 20-ын бүлэг, АПЕК, ШХАБ, БРИКС зэрэг механизмыг дэмжиж, дэлхийн эдийн засгийн засаглалын системийн эрх тэгш зохистой хөгжлийг ахиулна.

Дээр дурдсан “Гурван зогсохгүй” нь Хятадын гадаад нээлтийн урт хугацааны бодлогыг тодорхойлсон бөгөөд ямарваа нэгэн үед ч энэхүү бодлого нь өөрчлөгдөхгүй бөгөөд дэлхийд хандан Хятадын нээлттэй байдал улмаар өндөр түвшинд хүрч, олон төрлийн дүрэм журмын өөрчлөлт болон бодлого нь илүү сайжрах болно хэмээн Бээжингийн Багшийн Их Сургуулийн Олон улсын эдийн засаг болон худалдааны салбарын эрхлэгч Вэй Хао хэлжээ.

Өөрчлөлт нээлтийн шинэ зогсоц дээр Хятад улс бодит үйл ажиллагаагаар нээлттэй сэтгэлгээгээр дэлхийн зах зээлийн нээлтийн шинэ түвшин тогтоохыг зарлаж, дэлхийн улс орнуудтай хамтдаа харилцан нэвтрэлцсэн, хамтдаа ашиг хүртсэн дэлхийн эдийн засгийн шинэ байдлыг бий болгоно. Энэ нь дэлхийн хөрөнгө оруулалт, худалдаа болон банк санхүүгийн хөгжилд шинэ боломж хангажээ.

40 жилийг эргэцүүлэн үзэхэд Хятадын ер бусын хөгжлийн түүхэнд “Нээлт” нь цаг хугацаа Хятад улсад үлдээсэн хамгийн чухал туршлагын нэг нь болно. Өнөөдөр Хятадын олон улсын импортын анхдугаар экспо амжилттай зохион байгуулагдсан нь  хүндэтгэл бөгөөд уламжлал. Мөн ирээдүйн төлөвлөгөө болон хөтөлбөр юм.

Нээлттэй байх тусам хөгждөг. Хамтран ажиллах тусам хамтдаа хождог. Хятадын олон улсын импортын анхдугаар экспог амжилттай зохион байгуулсан нь Хятадын өөрчлөлт нээлтэд шинэ хөшгийг нээсэн гэдэгт хүмүүс итгэлтэй байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл