solongonews
Чөлөөт худалдааны хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна
2018-11-06 18:54
Чөлөөт худалдааны хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  06-нд Бээжинд Олон улсын валютын сангийн захирал Лагардтай уулзахдаа: Одоо дэлхийн эдийн засагт тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж, худалдааг ивээх үзэл толгой өндийж байгаа нөхцөлд Хятадын тал ОУВС зэрэг олон улсын эдийн засгийн гол гол байгууллагатай хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хөгжлийг ахиулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, банк санхүүгийн зах зээлийг тогтвортой хүчээр сэлбэнэ гэжээ. 

Ли Кэчян: Ши Жиньпин дарга Хятадын олон улсын импортын анхдугаар экспод Хятад улсын гадаадад нээлттэй байх шийдвэр зоригийг дахин нотоллоо. Хятад улс банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын зэрэгцээ банк санхүүгийн зах зээлийн нээлттэй байдлыг бие даан дэг журамтай болгоно. Ялангуяа банк, үнэт цаас, фонд, захиалгат бараа, амь насны даатгал зэрэг салбарт гадаадын хөрөнгийн бүх хувьцааг эзэмших, дангаар үйл ажиллагаа явуулахыг аль болох түргэн биелүүлнэ. Хятад улс засгийг цомхтгон эрхийг доод шатанд шилжүүлэх, татварыг хөнгөлөх, хураамжийг багасгах зэрэг арга хэмжээг улам эрч хүчтэй хэрэгжүүлж, зах зээлийн худалдааны өртгийг бууруулна. Валютын бодлогын талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бичил жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэжээ. 

Лагард: Хятад улсын банк санхүүгийн зах зээлээ нээлттэй байлгах зорилт, цагийн хуваар, салбараа нээлттэй байлгах зэрэг өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогоо ахиулж байгаад баяртай байна. Хятадын талтай хэлхээ холбоогоо нягтруулж, зохицуулалт хийж, олон улсын банк санхүүгийн тогтвортой байдал, олон улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хамгаалахад ОУВС бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл