“Засгийн газрын ажлын тайлан” нь гол зүйлийг баримталж, ХКН-ын XIX их хурлын үзэл санаа болон Ши Жиньпин даргын Хятадын онцлогтой шинэ цаг үеийн социалист үзэл баримтлалыг харуулж чадсан бөгөөд ӨМӨЗО-ы өнөөгийн хөгжлийн нөхцөл байдалтай нийцэж, ард түмний хүсэл мөрөөдлийн дагуу урам зориг хайрласан сайн тайлан болсон гэж гишүүд үзсэн байна.
Боловсрол, ажил олголт, орлого, орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалт зэрэг ард түмний анхаарал хандуулсан асуудлуудын шийдвэрийг хичээсэн. Бүх үндэстний ард түмэнд аз жаргал, аюулгүй байдлыг илүү ихээр мэдрүүлж байна хэмээн гишүүд танилцуулсан байна.
Мөн гишүүд ӨМӨЗО-ы Засгийн газрын ирээдүйн 5 жилийн ажлын төлөвлөгөөний тухай өндөр үнэлсэн бөгөөд уг төлөвлөгөөний зорилго зорилт тодорхой байгаа төдийгүй үр дүнтэй арга хэмжээг хамарсан нь Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэнд ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг зааж өгсөн байна гэж үзжээ.
