solongonews
Ши Жиньпин Хятад, Өмнөд Африкийн дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойн оройн дайллагад оролцов
2018-07-25 17:30
Ши Жиньпин Хятад, Өмнөд Африкийн дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойн оройн дайллагад оролцов.

Хятад улсын дарга Ши  Жиньпин Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосагийн түүний Өмнөд Африкт төрийн айлчлал хийсэн ба Хятад, Өмнөд Африкийн 20 жилийн ойд зориулсан хийсэн оройн дайллагад 24-нд Преторид оролцлоо.

Ши Жиньпин баярын үг хэлж, Хятад, Өмнөд Африкийн дипломат харилцаа  тогтоосон 20 жилийн ойд халуун баяр хүргэж, урт хугацааны турш Хятад, Өмнөд  Африкийн найрамдлын төлөө хүчин чармайлт гаргасан олон салбарын зүтгэлтнүүдэд  эрхэм дээд хүндэтгэл болон чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, богинохон 20 жилийн хугацаанд Хятад,  Өмнөд Африкийн харилцаа ийм баялаг үр дүнд хүрсний зангилаа нь хоёр тал харилцан  дэмжин туслалцаж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, харилцан ашигтай,  харилцан ойлголцож, харилцан түшилцэж, хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл  санааны, эдийн засгийн, ойлголцлын, үндэс суурь тавьж өгсөнд байгаа юм. 20  жилийн туршлага маань туйлын эрхэм нандин байгаа юм. Бид хоёр талын харилцааны  урагшлах чиглэлийг чанга барьж, дээд түвшний улс төрийн харилцаа итгэлцлийг  бэхжүүлж, ямагт илэн далангүй байж, зовлон жаргалаа хамтатгасан анд нөхөд, ахан  дүүс байх ёстой. Хоёр орны хөгжлийн нөөц хүчийг цаашид дайчилж, чансаатай ажил  хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх ёстой  гэжээ.

Рамафоса хэлэхдээ, Ши Жиньпин даргын Өмнөд Африкт айлчилж ирснийг  баярлан угтаж байна. Ши Жиньпин даргатай хамтаар хоёр орны дипломат харилцаа  тогтоосон 20 жилийн ойг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Өмнөд Африк, Хятадын  талтай хамтаар хоёр орны тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эдийн засаг  худалдаа, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэгийн зэрэг олон салбар дахь хамтын  ажиллагааг гүнзгийрүүлж, Өмнөд Африк, Хятадын иж бүрэн стратегийн хамтын  ажиллагааны түншийн харилцааг цаашид түлхэн ахиулж, Африк, Хятадын найрамдал хамтын ажиллагааг цаашид ахиулах болно гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл