ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан "Агаарын десантын үлгэр жишээ рот"-ын бүх офицер, дайчдад захидал бичиж, тэдэнд урам хайрлан, 08-р сарын 01-ний Армийн баярын мэндчилгээ хүргэжээ.
Ши Жиньпин захидлын хариуд "Та бүхэн ахмад нэг үеийнхний алдар гавьяагаар үлгэр жишээг болгож, баатарлаг үзэл санааг өвлөн залгамжилж, байнга ахиц дэвшил гарган, амжилтад хүрсэнд би маш их баяртай байна. Та бүхнийг эрхэм зорилгоо ухамсарлаж, нэр төрөө дээдлэн, алдар гавьяагаа уламжлан, эр зориг, ур чадвараа харуулж, нам, ард түмэндээ шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
"Агаарын десантын үлгэр жишээ рот" бол гэрэл гэгээтэй баатарлаг цэргийн хүчин юм. 2013 онд Ши Жиньпин Цэргийн төв зөвлөлийн тушаалд гарын үсэг зурж, тус цэргийн хүчинд "Агаарын десантын үлгэр жишээ рот" хэмээх хүндэт цол олгосон юм. Саяхан тус ротын бүх офицер, дайчид Ши Жиньпин даргад захидал бичиж, сүүлийн жилүүдэд хийсэн ажил, үзэл бодлоо тайлагнаж, итгэл үнэмшил, эрхэм зорилгоо биелүүлэн, шинэ амжилтад хүрэх итгэл зоригоо илэрхийлсэн байна.
