XIX хурлын зорилго зорилтоор оюунаа зэвсэглэж, үйл ажиллагаагаа удирдуулна.

Шин Ли-Ин төлөөлөгч:
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хийсэн тайлан хүмүүст урам зориг хайрлаж, намын гишүүн, албан тушаалтан, ард иргэдийн сэтгэлтэй нийцсэн билээ. Миний хувьд ерөнхий нарийн бичгийн даргын тайланг зөвшөөрч байна.
Дүүргийн иргэдийн зөвлөлд 22 жил ажилласан миний бие хот, хөдөөгийн хөгжлийн явц, нийгмийн засаглалын үр дүнг нүдээрээ харж, биеэрээ туулж ирсэн гэхэд сүүлийн 5 жилийн өөрчлөлт хамгаас илүү сэтгэлд үлдсэн билээ.
Нэг. Дүүргийн дэд бүтэц өдөр ирэх тусам сайжирсан. Бид урьд нь 20 метр квадрат ажлын орчинтой байсан бол 2014 онд 2100 метр квадрат талбай бүхий дүүргийн үйлчилгээний төвтэй болсон.
Хоёр. Дүүргийн боловсон хүний цалин мөнгө нэмэгдсэн. Жишээ нь 2012 онд би 1000 юанийн цалин авдаг байсан бол 2013 онд 4030 юань болон нэмэгдэж, бусад албан тушаалтнуудын цалин дунджаар 3000 юаньд хүрснээр хүмүүсийн ажиллах урмыг нэмэгдүүлсэн юм.
Гурав. Дүүргийн иргэдийн аз жаргал дээшилсэн.
Тайлангийн зорилго зорилт болон өөрийн ажлын бодит нөхцөл байдалтай уялдуулж, ирэх өдрүүдэд 5 төрлийн ажлыг хийх болно.
Нэг. ХКН-ын XIX хурлын зорилго зорилтыг сайн ухуулах болно.
Хоёр. Нам болон иргэдийн хоорондох сайн холбоо баригч болно.
Гурав. Нийгмийн эв нэгдлийг сайн хамгаалагч болно.
Дөрөв. Шаргуу, бодитой ажиллах, суурьтай ажиллаж сайн үйлчлэгч болно.
Тав. Үнэнч шударгаар хариуцлага үүрэх үлгэр жишээ үзүүлнэ. Ажлын боломжийг түшиглэн, үлгэр дуурайлын үйл хэргийг тодруулж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, аугаа их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д хувь нэмрээ оруулна.
