Дарга Ши Жиньпин Шинэ Зеландад саяхан болж өнгөрсөн буудлагын үйл явдлын тухайд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж буйгаа дахин илэрхийлсэн бөгөөд бүс нутгийн дотоодод энэ мэт ноцтой үйл явдал тохиолдсон хэдий ч Ерөнхий сайд Хятадад тусгайлан айлчилж буй нь ерөнхий сайд хатагтай болон эрхэм орны Засгийн газар Хятад улс хоорондын харилцааг чухал байранд тавьж байгааг тодруулж байна гэж үнэлсэн байна.
Хятад улс Шинэ Зеландыг үнэнч анд, хамтын ажиллагааны түнш болгож үзсээр ирсэн. 47 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Шинэ Зеландын харилцаа Хятад болон барууны хөгжингүй орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явж ирсэн бөгөөд олон олон “анхных”-ыг бүтээж байсан. Өнөөдөр хоёр орны харилцаа шинэ түвшинд гарав. Хоёр тал харилцан итгэлтэй, харилцан ашигтай зарчмыг баримтлан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаан дахь утга агуулгаа тасралтгүй баяжуулж, хоёр орны харилцааг улам бэхжүүлэх ёстой. Хятад улс Шинэ Зеланд улстай хамт хоёр талын харилцааг Хятад болон барууны хөгжингүй орнуудын харилцаан дахь “удирдагч” хэвээр байлгахаар хүчин зүтгэхэд бэлэн байгааг Ши Жиньпин дарга мөн илэрхийллээ.
