
20-нд Хятадын Үндэстний цөөнхийн өөртөө засах 5 орны нэг Ниньсягийн Хотон үндэстний өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээ болж, ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөл баярын цахилгаан илгээж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян засгийн газрын төлөөлөгчдийг ахлан ойн арга хэмжээнд оролцлоо.
20-нд болсон ойн арга хэмжээний үеэр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, төв засгийн газрын төлөөлөгчдийн дэд тэргүүн Сүнь Чүньлань ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөл баярын цахилгааныг уламжилсан байна.
Тэрээр: “60 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш НХҮӨЗО-д асар их өөрчлөлт гарч, эдийн засаг нь түргэн хөгжиж, дэд бүтэц нь улам сайжирч, нийгмийн олон салбарын ажил бүх талаар ахиж, иргэдийн амьжиргааны түвшин ихээр дээшлэн, ядуурлаас бүрэн ангижрах зорилт биелэхэд ойртож, нийцтэй, тогтвортой байдал бэхэжсэн байна. Мөн эко орчны хамгаалалт эрчимжин, эх орны баруун хойдын экологийн аюулгүйн халхавчийн үүргээ биелүүлсээр байна” гэжээ.
Хятадын баруун бүсэд Хатан голын дээд урсгал дагуу байрлах НХҮӨЗО бол Хятадын эртний соёл иргэншлийн голомт нутгийн нэг бөгөөд Торгоны замын чухал өртөө учраас түүхэнд зүүн барууныг холбосон худалдаа, зам тээрийн чухал зангилаа болсоор ирсэн бөгөөд 1958 оны 10-р сард өөртөө засах орон байгуулагдсан юм.
Тоо баримтаас үзвэл, 2017 онд НХҮӨЗО-ны үйлдвэрийн нийт өртөг 60 жилийн өмнө ӨЗО байгуулагдах үетэй харьцуулбал 1053 дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн өртгийн хүн нэг бүрийн хэмжээ 50 гаруй мянган юаньд хүрч, эдийн засгийн бүтэц улам сайжран, хотжилтын түвшин 58 хувьд хүрч, үйлчилгээний салбар нь анх удаа аж үйлдвэрээс илүү гарч, хамгий том салбар болжээ. Ядуурлаас ангижруулах ажилд шийдвэрлэх амжилт гаргаж, сүүлийн таван жилд 720 мянган хүн буюу ядуу амьдралтай хүн амын 3/4-г ядуурлаас ангижруулсан юм.
20-ны ойн арга хэмжээнд Ван Ян хэлэхдээ: Өнгөрсөн 5 жил Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлагаар НХҮӨЗО-ны өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтад түүхэн амжилт гаргаж, өндөр чанартай, өөрчлөлт ихтэй, үндэстнүүдийн ард түмэнд хүртээмжтэй хөгжлийн эринд орлоо. НХҮӨЗО ХКН-ын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социализмын замаар, эх орныхоо нэгдлийг тууштай баримтлах хэрэгтэй. Мөн үндэстнүүдийн шударга байдал, үндэстний бүс нутгийн өөртөө засах тогтолцоог баримтлах хэрэгтэй. Хятадын үндэстнүүдийн хувь заяаны хамтын цогцын үзэл санаа, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Үндэстнүүдийн шударга байдал бол үндэстний тухай бодлогын үндэс суурь, мөн үндсэн хуулийн чухал заалт юм. Үндэстнүүдэд ялгаа гэж үгүй. Мөн аль нэг үндэстэнд онцгой эрх гэж үгүй. Үндэстнүүдийн зүй ёсны эрх ашгийг хязгаарлаж болохгүй. Харин үндэстнүүдийн ард түмний эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах хэрэгтэй” гэжээ.
Ван Ян: Хятадын онцлогтой социализм шинэ эринд орж, НХҮӨЗО-ны орчин үеийн бүтээн байгуулалт ч түүхэн шинэ гараан дээр ирлээ. Иймээс эрхбиш иргэдийн хүсэл найдварын дагуу, эдийн засаг, нийгэм нь хөгжсөн, үндэстнүүд нь эв санаа нэгтэй, байгаль орчин нь үзэсгэлэнтэй, иргэд нь баян чинээлэг өөртөө засах орныг бүтээн байгуулж, эх оронтойгоо хамт чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр: “Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад үндэстний цөөнхийн бүс нутагт хүндрэл тулгарах нь мэдээж. Тймээс ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг барьж, иргэдэд ашигтай ажил хийж, тэдний асуудлыг урьдаар зохицуулан, өөрчлөлт хөгжлийн амжилтыг үндэстнүүдийн ард түмэнд улам шударгаар тэгш хүртээж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцад үндэстний цөөнхийн ахан дүүсийг орхихгүй байх хэрэгтэй” гэжээ.
